Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааныхан мод тарив
- schedule 2017 оны 5 сарын 15
- chat_bubble 0
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан мод тарих үндэсний өдрөөр мод тарилаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж заншсан “Бүх нийтээрээ мод тарих” өдрийг тохиолдуулан тус яамны харьяа байгууллага болох Горхи-Тэрэлжийн цогцолборын захиргаанаас иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран долоон байршилд мод тарьсан байна.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх хэлэхдээ “Тэрэлж бол манай улсын байгалийн өвөрмөц тогтоц, биологийн төрөл зүйл, экосистемийн онцлог төрхтэй нийслэл Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх сав газар. Монгол орны экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдол бүхий газарт жилээс жилд эко системийг хөгжүүлэхэдаялагчдын учруулсан хогийг цэвэрлэж, мод тарих нь маш чухал юм. Өнөөдрийн байдлаар манай захиргааныхан, нэлээн олон аж ахуй нэгжүүдтэй хамтран нийт долоон байршилд мод тарьж байна” гэв.
Мод тарьж буй аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Golden gem фитнесс” клубынхэн Туул голын “Дугуй бургас” гэдэг өнгөрсөн бямба гаригт 1200 мод тарьжээ. Тэднийхэн долоон хоногийн турш Туул голын хур хогийг цэвэрлэж, олон тонн хог ачсан талаараа ярьж байв.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...