Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
- schedule 2017 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтворжуулах зорилтын хүрээнд Монголбанк 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг өөрийн эзэмшиж буйИпотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ын мөнгөн урсгалаар санхүүжүүлжипотекийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголбанк 2016 оны IV улиралд 94 тэрбум төгрөг, 2017 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөгийн нийт 2885 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна.
Харин банкууд 2016 оны аравдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд хөтөлбөрийн хүрээнд нийт 200.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосны 16.7 хувь нь хөдөө орон нутагт олгогджээ.
Зураг 1. Хөтөлбөрийн хүрээнд олгосон орон сууцны зээл /Сая ₮/
Монголбанкны зүгээс орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд, хөдөө орон нутгийн иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдал харьцангуй бага байна. Гэсэн ч инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцнууд орон нутагт шинээр баригдан ашиглалтад орсоор байна. Орон нутаг дахь банкуудад ипотекийн зээлийн стандарт шаардлагыг хангасан 365 иргэний 18 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан боловч эх үүсвэргүйн улмаас санхүүжилт хүлээгдэж байсныг Монголбанк шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт ипотекийн хөтөлбөрийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор ИЗББ-ын үндсэн төлбөрийн хэсгээс 16 тэрбум төгрөгийг дээрх иргэдийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зориулалтаар орон нутаг дахь банкны салбаруудад олголоо.
Цаашид Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр зээл авагчдын 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгөв.
Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилтийг хүлээж байсан дийлэнх иргэдийн хүсэлт шийдэгдэнэ. Тодруулбал, цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байна. Орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон энэхүү санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах болно.
Дашрамд дурдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас ирүүлсэн мэдээллээр 2016 онд улсын хэмжээнд нийт 12,179 орон сууц ашиглалтад орсноос 20 хувь буюу 2436 орон сууц нь орон нутагт баригдсан байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...