Профессор Роберт Келли BBC-д хандан уучлал хүссэн захидал илгээжээ
- schedule 2017 оны 3 сарын 16
- chat_bubble 0
BBC-д онлайнаар ярилцлага өгч байсан профессор Роберт Келлийн өрөөнд хүүхдүүд нь орж ирж буй бичлэг олны анхаарлыг татлаа. Хүүхдүүдийг авч гарсан эмэгтэй хэн байв? Хүүхэд асрагч уу, эхнэр нь үү гээд ар араасаа олон асуулт дагуулав.
Профессор Роберт Келли болсон явдлыг өөрөө хаалга түгжихээ мартсанаас болсон гэж ярьсан байна.
Келлигийн эхнэр Ким Жун-а “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа хэрхэн сандарсан тухайгаа ярьжээ.
Харин Келли өөрөө “Миний жижиг алдаа гэр бүлийнхнийг минь YouTube-ийн од болгочихлоо” хэмээжээ. Тэрбээр BBC-д хандан уучлал хүссэн захидал илгээсний хариуд тус сувгийн удирдлагууд тэрхүү видео бичлэгийг интернэтэд байршуулах зөвшөөрөл хүсчээ. Келли эхлээд шууд татгалзсан ч эцэстээ зөвшөөрсөн байна.
Ингээд Келли ярилцлага өгөх үеэр хүүхдүүд нь өрөөнд орж ирж, Келли тэвдэж, эхнэр нь хүүхдүүдээ аваад бушуухан өрөөнөөс гарч буй бичлэг интернэтэд тавигдаж, түүний утас зогсоо зайгүй хангинаж эхэлсэн гэнэ. Тиймээс сүлжээг нь хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн тухайгаа тэрээр ярьжээ.
Үзэгчид энэ бүгдийг нааштайгаар хүлээж аваад зогсохгүй, эгдүүтэй бяцхан охинд нь "хайр" зарлаад байна. Түүний нүдний шил, өмссөн цув, өмд, цамцыг нь хүртэл эгдүүтэйг нь гайхаж, зарим нь бизнесдээ сурталчилгаа болгон ашиглав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...