Бумбынхны хайр дурлал өрнүүн байна
- schedule 2016 оны 9 сарын 30
- chat_bubble 0
ХОНЬ - (3/21-4/19)
Гэрээ хэлэлцээрийн учрыг олж, бизнесийн саналаа зөвшөөрүүлэхэд анхаар. Үл хөдлөх хөрөнгө зээлээр авч магадгүй. Нэр хүнд дээшилж, алдарших тул шалихгүй асуудлуудыг бүү тоо. Э-мэйл хаяг хэрэгтэй хэрэггүй захиагаар дүүрч, утас зогсоо зайгүй дуугарах байх. Гэсэн ч утас, мэйл хаягаа солих хэрэггүй, олонтойгоо холбоо харилцаатай байх сувгаа хадгалж үлд.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр “завсарлах” товчоо дарах хэрэгтэй болж магадгүй. Төлөвлөөгүй ажил хаалганы гадна таныг хүлээж байна. Танд гэнэтийн зүйл сайхан санагдахгүй учир арга зальтай гуйлтыг няцаах хэрэггэй. Шийдэгдээгүй асуудалд хариулт өгөх боломжийг бусдад олго. Мөрөөдлөө мартахаас өмнө тэмдэглэл хийж, хадгал. Цагаа үр ашигтай судалгаа шинжилгээ хийхэд зориул.
ИХЭР - (5/21-6/21)
Өглөөг тайвнаар эхэлж ямар нэг зүйл хийх гэж хүчлэх хэрэггүй. Зөн билэг маш хүчтэй байх бөгөөд хүнд байдалд орсон найзтайгаа уулзаж дэмж. Өнөөдөр их уян зөөлөн байгаа бөгөөд танаас тусламж хүссэн хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Хайрттайгаа гадуур гарахаас өмнө бүх зүйл бэлэн эсэхийг шалга. Уран бүтээлийн үзэсгэлэнд очих нь таны урам зоригийг сэргээж, олон шинэ санаа өгөх болно. Зарим нь интернетээр танилцах албанд бүртгүүлэх бөгөөд гайхалтай урилга хүлээн авах болно.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэт олон үүрэг даалгавар, хариуцлага тань дээр овоорч, их зовлонтой мэт санагдах болно. Гэр бүл, ажил мэргэжил эсвэл хувийн төлөвлөгөөнүүд бүгд адил анхаарал шаардана. Та урам зориггүй, ямар нэг юм хийх хүсэлгүй бййж магадгүй. Таны биеэ тоосон зан бусдын уаэлбодлыг ойлгоход хэцүү байх болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөх хэрэггүй. Гаражаа зайчлах, цэцэрлэгтээ гааар шорооны ажил хийх эсвэл хувцасны шүүгээгээ янзлах зэрэг ашигтай ажил хийн өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй.
АРСЛАН - (7/23-8/22)
Дүр төрхөө тодорхойлж, сайхан хувцасла. Гадаад үзэмжнээс тань өөртөө хэр зэрэг итгэлтэй болох нь ажиглагдана. Гэнэтийн зочид ирж гадагш хамт гарна. Гадуур явахад танд татагдах хүмүүсийн тоо ганц нэгээр тогтохгүй тул ганц бие арслангийнхны хувьд том завшаан. Өдрийг зугаалж, олны дунд өнгөрөөхөд таатай байна. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж сур.
ОХИН - (8/23-9/22)
Зөн совиндоо анхаарлаа хандуул. Таны дотоод дуу хоолой юу хийхийг чинь зааж өгөх болно. Хэрвээ гэр орны асуудал ажил төрлөөс чинь чухал байгаа бол эргэлзэлгүйгээр гэр орны асуудпаа түрүүлж шийд. Хуучин эд зүйлээ шинээр солих нь танд шинэ мэдрэмж өгөх болно. Санхүүгийн асуудлаас болж чухап ажил саатах хэдий ч цөхрөх хэрэггүй. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр сонсогч байснаар аливааг сайнаар хийнэ. Ингэснээр та ярихаасаа өмнө бодох цагтай болно. Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага нэмэгдэх бололтой. Ажил дээрх бүх зүйл сайхан байх болно. Шинэ төслийн санаанд саад болох гэнэтийн нөхцөл байдал тохиолдоно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Дахиад нэг эерэг өдөр, онцгой зорилгынхоо төлөб хүч чадлаа ашиглах боломжийг ашигла. Аяллаар хэрхэн явахаа судапж эхэл, хөтөч байгууллага дээр оч. Та одоо гадаад явахыг илүүд үзэх байх. Тиймээс гадаадад байдаг хэн нэгэнтэй өглөө эрт харилцаа холбоо тогтоо. Бизнесийн хамтрагч эсвэл хамаатан садан гэх мэт. Мөнгөний тухайд багыг үрж ихийг хадгал. Банкны данс тань мөнгөөр халгин цалгиж байгаа тул ирээдүйнхээ төлөө ашигтай зүйл хий.
НУМ - (11/22-12/21)
Хэрэгтэй мэдлэг олж авах, ёс зүйг ухамсарлах, сэтгэл санаагаа ариусгах өдөр. Гэхдээ од эрхэс түрэмгий үйлдэл гаргах болон адал явдалд дурлахгүй байхыг сануулж байна. Уужуу өгөөмөр зан, өрөвч нинжин сэтгэл гаргаж, цэвэр ариун ёс зүйг сахин мөрдөхийг хичээгээрэй. Өдрийг аль болох гэр бүл, найз нөхдийн дунд өнгөрүүлбэл сайн.
МАТАР - (12/22-1/19)
Матрынхны амьдралын эрч хүчийг хэн нэгэн сорж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь түр зуурынх бөгөөд удахгүй арилна. Гэртээ том зүйл худалдаж авахаа түр хойшлуул. Тавилгынхаа хэлбэр загвар, өнгө, зохимж, хэмжээг нь та тааруулаагүй байж магад. Дэлгүүрт сайхан харагдсан зүйлс гэр орондоо, байрлуулахыг хүссэн хэсэгт тийм ч сайхан зохицохгүй байж мэднэ. Өөрийн хүсэж сонирхож байгааг болон хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг тэнцвэржүүл.
БУМБА - (1/20-2/18)
Од гарагсийн нөлөөлөл өнөөдөр ч үргэлжилж хүсэл тэмүүллээр дүүрэн байх нь. Хоёрдугаар зэрэглэлд орж хамтрагчаа уурлуулах хэрэггүй. Харилцан буулт хийж, бие биеэ ойлго. Хайртай хүнийхээ гэр бүлтэй уулзаж, хайр дурлалаа шинэ түвшинд гаргана. Амраг тань өөр давхарга, өөр гарал, өөр соёл, зан заншилтай байсан ч эдгээр зүйлсэд нэг их ач холбогдол бүү өг.
ЗАГАС - (2/19-3/20)
Та найзууд болон гэр бүлийнхэн дотроо цорын ганц онцгой хүсэл зорилготой хүн болохоор өнөөдөр дахиад л санал зөрөлт болох болно. Хэрэв санал бодлоо хэлэх шаардлага гарвал, бодож байгаагаа шууд хэл гэхдээ нэг талыг барихаас болгоомжил. Зохиолч Загаснуудын хувьд шинээр ном гаргах, мөн гарын үсэг зурах үйл явц сайн явагдана. Хэрэв ойрын хамаатныдаа эсвэл ах дүүгийндээ зочлохоор төлөвлөж байгаа бол тэд таныг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй бай.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...