Ямар витамин дутагдсанаас ямар өвчин эмгэг тусах магадлалтай вэ?
- schedule 2016 оны 6 сарын 24
- chat_bubble 1
Танд витамины дутагдлын шинж тэмдэг илэрч байна уу. Ямар витамин өөрт чинь дутагдсанаас ямар өвчин эмгэг тусах магадлалтай вэ? Тухайлбал,
ВИТАМИН “А” |
ВИТАМИН “В” |
|
|
МАГНИ |
ВИТАМИН “С” |
|
|
ВИТАМИН “Р” |
КАЛЬЦИ |
|
|
ВИТАМИН “В1” |
КАЛЬЦИ |
|
|
ЗЭС |
|
|
Чих загатнах
Энэ нь үтрээний орчим болон шээсний сувагт үрэвслийн процесс эхэлсний шинж тэмдэг гэнэ.
Чихний дэлбээ нь бүх эд эрхтэн болон био организмын системийн тусгал юм. Чихний хүхрийн боловсролт нь бэлэг эрхтнээс гарах шингэний боловсруулалттай адилхан. Мэдрэлийн төрлийн удирдамж нь яг ижил байдаг байна.
Мөн үтрээ болон шээсний сүвийн загатнаа нь чихний хүхрийн найрлагад өөрчлөлт оруулснаар чих улайх, загатнахад нөлөөлдөг байна.
Найтайх
Энэ нь хамрын салт бүрхэвч цочирсны улмаас хамар болон амнаас гарах агаар хуй салхи мэт маш их хурдтай гадагшлах үйл явц юм.
Харшил хамрын полиперин, ургамлын тоос, тоос шороо, амьтны үс, хялгас зэрэг юм. Үүний зэрэгцээ үс самнах, хөмсөг засах, хоол идэх, нүдээ нухах, даарах гээд санаанд оромгүй үйлдлүүд найтаах шалтгаан болдог байна. Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдэгний мөчлөгийн үед, эсвэл жирэмсэлсэн үед гормоны хэмжээ өөрчлөгдөхөд найтаах нь ихэсдэг байна.
Цацах /Хахах/
Шингэн юм буруу хоолой руу ороход болон амьсгаа давхцах, багтрах үед цацдаг байна.
Гарын алга загатгах
Гарын алга загатнах нь элэг болоод нойр булчирхай, мэдрэлийн эсэд өөрчлөлт орж байгаагийн илрэл байх нь.
Хөх загатнах
Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх гэж буйн дохио гэнэ. Эрчүүдийн хөхө загатнах нь түрүү булчирхайн шүүс болон төмсөг дэх үрийн шингэн зогсонги байдалд орохын шинж аж.
Зогисох
Зогисолт нь нярай болон хүүхэд насанд нэлээд ховор тохиолддог. Харин насанд хүрэгчдэд элбэг тохиолдох авч өөрөө аяндаа зогсдог байна.
Зогисохын гол шалтгаан нь ходоод хоол, архи, тамхи, эсвэл агаараар дүүрэх явдал бөгөөд тухайн үеийн биеийн /ходоодны/ температураас шалтгаалдаг байна. Мөн сэтгэцийн шалтгаанаас болж үүсэх нь бий гэнэ.
Чих шуугих
Энэ нь янз бүрийн шалтгаантай байдаг. Ихэвчлэн чихний гадна, дотор талд идээт үрэвсэл гарах булагтах, хулхи ихсэх болон цусны даралт өөрчлөгдөх , цус багадах, нойргүйдэхэд болон мэдрэлийн ядаргаанд орох үед илэрдэг. Мөн хүүхдийн чихэнд хорхой шавьж орсноос чих шуугих тохиолдол байдаг. Харин нас ахисанаас үүдэлтэй шуугих ихэсвэл эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн энэ үед кальц, ватиминаар баялаг навчит хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
Зовхи татах
Хүний нүдний зовхи татахад баяртай юм уу, онцгүй үйл явдлын дохио гэж монголчууд тайлдаг.
Харин энэ нь хүний биед магни, кальц дутагдан ядаргаанд орсон үед рефлекс хэлбэрээр илэрдэг байна. Тиймээс магни, кальцаар баялаг хүнс, зөгийн бал, арвайн гурил, хөц будаа хэрэглээрэй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...