Хоол үлдээх нь таргалах шалтгаан болдог
- schedule 2016 оны 6 сарын 7
- chat_bubble 0
1.Өглөөний унд уулгүй гарах
Хүн өглөө босоход 10-12 цагийн туршид хоол идээгүй байдгаас хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болдог. Өглөө хооллоогүйгээс өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Судлаачдын үзсэнээр өглөөний ундаа уугаагүй гарсан хүмүүсээс ууж гарсан хүмүүс нь өдрийн турш бага илчлэгтэй хооллодог. Энэ нь жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг.
2. Цагаар хооллохгүй байх
Хүн тогтмол цагаар хооллоогүйгээс муу зуршилтай болдог. Та цаг хугацааг харгалзахгүйгээс хамаагүй идсэнээс таны жин нэмэгддэг. Энэ нь таныг таргалуулах нэг хүчин зүйл болдог.
3. Замбараагүй хооллолт
Байнга хоол идэж, самар, жигнэмэг, хэдэн халбага самрын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг нэмж ч болзошгүй юм.
4. Хяналтгүй идэх
Идэх гэдэг нь туслах зүйл биш. Иймд үргэлж төвлөрсөн байдалд байж, анхаарал сарнихгүй нөхцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад нөлөөлнө.
5. Түргэн идэх
XVIII зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их юм шиг сонсогдож байгаа. Хэт түргэн хооллосноос тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Өөрөр хэлбэл, түргэн идвэл идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Иймд удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэй.
6. Шингэн зүйл бага уух
Таны ам цангаж байгаа үед та аль хэдийнэ усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй хүчилтөрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхдөг.
Бие усгүй болох нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно.
7. Дасгалыг тогтмол хийхгүй байх
Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нөлөө багатай. Тухайлбал, та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхаж байж 0.5 кг хасна. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг.
8. Хоол үлдээх
Хоолоо битгий үлдээж бай гэдэг. Энэ нь бидэнд зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог байна. Учир нь, бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг иддэг. Энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог. Үүнийг л заншил болгох хэрэгтэй.
9. Өлөн явах
Хүн хоол идсэн цатгалан үедээ хүнсээ цуглуулах бодол маш бага орж ирдэг байна. Харин өлссөн үед хүнсээ цуглуулах талаар боддог. Энэ үед хүмүүс янз бүрийн хоол хүнс худалдан авдаг байна.
10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх
Бидний амьдралд амралт, зугаалга, баяраар хоол маш том үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнүүд маш их сахар, өөх тос, илчлэгтэй байдаг. Энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчин болох чихрийн шижин зүрхний өвчнүүд эдгээрээс үүсдэг. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв хоололтод нөлөөлдөг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...