Сээр нуруугүй, хамгийн айж сүрдэм 10 амьтан
- schedule 2016 оны 6 сарын 5
- chat_bubble 9
Шавьж хорхойнууд, сээр нуруугүй амьтад дандаа ч гэм хоргүй харагдаад байдаггүй байна. Жишээлбэл, зарим нь бүр ингэж харагдаад байна шүү. Энэ цуглуулга хэдийгээр хачин этгээд ч гэсэн санал нийлэх нь олон байгаа болов уу гэж бодном.
10. Том биет дун /тэнцүү хөлтөн/
Энэ дунг харахад ердийн мокрицийг /тэнцүү хөлтнүүдийн нэгэн төрөл. Орч/санагдуулж байгаагаараа хамгийн их эгдүүцэл төрүүлнэ. Том биет дун нь далайд 200 м-ээс 2000 м-ийн гүнд амьдарна. Ердийн мокрицийн урт нь 1-2 см хүрдэг байхад, агуу том дунгийнх 60 см хүртлээ сунадаг. Хэд хэдэн төрлийн дунгууд байдгаас Bathynomus хамгийн их мэдэгдсэн нь аж. Энэ дун ойролцоогоор 160 сая жилийн өмнө бий болсон ч тэр үеэсээ бага өөрчлөгджээ. Эдгээр сээр нуруугүйчүүд нь хүүр, сэг зэмээр хооллодог ч хүнд хор учруулдаггүй байна. Амьдралынх нь хэв маяг удаан байдгийн улмаас тэднийг шилэн хоргонд байлгах сонирхол огтхон ч үл төрнө.
9.Японы краб-паук /Аалз/
Олон хөлт- нүүдийн дотроос хамгийн урт хөлтэй нь Японы краб-паук аж. Америкийн лобстерууд /10 хөлтний нэг төрөл, Орч/ эдгээртэй жингээрээ өрсөлдөх хэдий ч уртаараа яагаад ч барахгүй. Краб-паук бүгдэд хортой, том сарвуугаараа барьсан бүгд нь түүний хоол болно. Яагаад тэдэнд ийм урт хөл заяасан талаар янз бүрээр маргадаг ч хурдан явахад нь хэрэгтэй гэдэг нь хамгийн ойртож очно. Интернетэд тэднийг хуурай газар дээр үзсэн гэж мэдээлэгдсэн ч усгүйгээр хөдөлж явахад туйлын хүнд байх учраас энэ нь бараг байж боломгүй юм.
8. Нүсэр биет уэта
Шинэ Зеландад амьдардаг нүсэр биет уэта нь ертөнцийн хамгийн хүнд жинтэй шавьж юм. Хамгийн том нь 71 граммыг татаж, заримынх нь урт 8 дюйм (20.32 см) хүрдэг. Энэ бол аралдаа л асар томын жишээ. Нүсэр биет уэта нь ургамлаар хооллодог, түүний хүчирхэг эрүү нь гайгүй дориун үмхдэг байж болох юм. Гэвч энэ нь магадлал багатай. Нүсэр биет уэта зөвхөн Литтл-Барриер арал дээр амьдардаг. Гэвч бусад төрлүүд нь Шинэ Зеланд даяар тархжээ.
7.Том дэвхрэг Саранча бол том дэвхрэг бөгөөд нэг дор овоорч бүүрлэх болон биеийн хэмжээг эс тооцвол жижиг дэвхрэгнээс бараг ялгаагүй. Энэ бол маш уйдамтгай амьтан! Нисч байхдаа шунгинасан дуу гаргах ба таны хувцсан дээр чинь буулаа гэхэд салгахын аргагүй барьцалддаг. Нэг дор овоорч бүүрлэхийг нь харахад туйлын эвгүй, энд гол төлөв хэдэн тэрбумаар тоологдохоор бөөгнөрч, замдаа хэдэн сая тонн ургацыг иддэг байна.
6. Хамгийн том медуз буюу далайн мөгөөрс
Хамгийн том цианея-н урт нь бөмбөгөр бүрхүүлээсээ тэмтрүүлийнхээ үзүүр хүртэл 37 метр. Бөмбөгөр бүрхүүлийнх нь голч хоёр метр ч хүрч болдог. Урт тэмтрүүлээрээ жижиг амьтдыг барьдаг ба олон хөлтнүүдийн хоргодох байр ч болох нь бий. Цианея хүнд хоргүй боловч хазуулвал яр шарх, аллергин үүсч болох талтай Медузийг хэдий чинээ их өсгөнө, төдий чинээ өнгө нь бараантдаг, хамгийн олон тоотой нь хар хүрэн өнгөтэй байдаг. Цианууд нь бүх л медузийн адил усны урсгал даган хөвдөг, харин газрын гадаргад ойртож орогнохоор бол бөмбөгөр бүрүүлээ бага зэрэг багасгадаг.
5. Шувуугаар хооллогч Голиаф аалз
Энэ бол биеийн жин нь 180 грамм хүрдгээрээ танигдсан хамгийн хүнд биетэй аалз юм. Лаост нэгэн том биет анчгуучлагчийг нээх хүртэл эдгээрийг дэлхийн хамгийн том аалз гэж тооцдог байлаа. Голиаф нь илүү тархалттай, хачирхам хүмүүжилтэй нь ч байж болох. Энэ аалз заримдаа жижиг шувуудыг ангуучлах, түүнчлэн багшаархан сүүн тэжээлтэн и гүрвэлийг ч барьж иддэгээрээ нэрд гарчээ. Шувуугаар хооллогч аазны хоолны орц ихэнхдээ хорхой шавьж байх боловч хүнийг хазах явдал гардаг ба тэр нь хортой байдаг гэнэ. Аюул тохиолдсон үед нэг хөлөө нөгөөдөө хавирч ширчигнэсэн дуу гаргадаг байна. Ийм маягаар тэдний үлдээсэн үсэнцэр нь маш их цочрол үзүүлдэг ажээ.
4. Далайн том биет аалз/
Далайн аалзны тухай мэдээлэл бага. Аалзны төрлийн амьтдаас хамгийн том төлөөлөгч нь барагцаагаар 30 см урттай далайн том биет аалз юм. Зарим төрөл нь аалзанд хамаармаар ч энэ бол жинхэнэ аалз биш ажээ. Тэдний биеийн эд эрхтэний зарим нь хөлд нь, бас бэлгийн булчирхайд нь оршиж байдгаас бие нь төдий чинээ бага гэнэ. Гэдэснийх зам хөлөө хүрсэн уутанцаруудад сууж тэнд хоол нь боловсрогддог байна. Далайн аалз нь нялцгай биетнүүдээр хооллох ба хурц хушуугаараа тэдгээрийн гэдэс дотрыг сордог аж.
3. Азийн том биет шар зөгий
Японд том биет шар зөгий нь хамгийн аюултай амьтан юм. Яаж ч хазсан маш их өвдөлттэй, тэр байтугай харшлаар шаналж байгаагүй хүнийг үхэлд ч хүргэж болдог байна. Уртаараа бараг 5 см хиртэй шар зөгий таны нүүрний орчим эргэлдэн нисэх нь ихэд аймшигтай харагдана гэж мэд. Тэд бусад шавьжуудыг алж устган, бүх балыг нь идэж, зөгийдийн гэдсийг өөрийнхөө өт авгалдайд хүргэхээр авч явахын өмнө эрүүгээрээ зөгийдийг дарж няцлан үүрийг нь эвдэж сүйтгэдэг байна. Гэлээ ч гэсэн япон зөгийнүүд том шараас хамгаалах аргатай гэнэ. Дайсныг олж харангуутаа түүнийг бүслэн авч нислэг хариуцдаг эрхтэнийх нь булчин руу хатгацгаадаг байна. Ингэснээр том шар гайхал алагддаг байна.
2. Гигантская сороконожка /Агуу биет дөчин хөлт/
Амазонкийн агуу биет дөчин хөлт нь хүнд жинхэнэ хор хүргэх чадвартай анхны сээр нуруугүй амьтан аж. Энэ амьтан Өмнөд Америкийн хойт тал, бас хэд хэдэн арлууд дээр амьдардаг байна. Дөчин хөлт нь аалз, гүрвэл, мэлхий, шувуу, хулгана, нисдэг хулгана зэргийг ангуучилна. Сээр нуруугүй байж сээр нуруутанг ангуучилдаг тухай айдас хүрэм зүйл ч байдаг гэнэ. Дөчин хөлт хурдан хөдөлгөөнтэй, бас хүнээс айдаггүй. Түүний хазалт маш их өвтгөдөг хэрнээ арай ч үхүүлчихдэггүй байна.
1.Үлэмж биет, олон сарвуут, толгой хөлт нялгай биетэн /кальмар-моллюск/
Кальмараас том юм гэж байх уу? Үлэмж биет кальмар нь хамгийн хүнд, хамгийн том сээр нуруугүй амьтанд тооцогдож байна. Далайн түүх ярианд том биет кальмар л удаан хугацаанд хамгийн томд тооцогдсоор иржээ. Харин одоо бол том биет болон үлэмж биет кальмарын хэд хэдэн төрөл мэдэгдэх болжээ. Шинэ зеландын Веллингтон дахь үндэсний музейд явагдаж байгаа үзэсгэлэн дээр кальмарын 10 метр хувилбарыг үзэж болно. Тэгээд ч энэ нь хамгийн том нь биш юм. Энэхүү кальмарыг загасчид 2007 онд Антарктидийн далайд барьсан гэнэ. Үлэмж биет кальмарууд нь загасыг татахын тулд биолюмнисцентээр гэрэлтдэг байна.
Орос хэлнээс орчуулсан: Я. Жанчив
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...