“Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах, Монгол улсад ашиглах, нутагшуулах" семинар боллоо
- schedule 2013 оны 8 сарын 22
- chat_bubble 0
“Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар өчигдөр болсон юм. Энэхүү семинарын гол зорилго нь бактери ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах талаар судлах юм. Учир нь манай улсад хөрсний бохирдол их байгаа билээ. Тиймээс энэ талаар Япон улстай санал солилцсон юм. Энэхүү биотехнологийн аргаар хөрсний бохирдлыг цэвэрлэх арга технологийг анх Япон улсын “Ritsumeikan” их сургуулийн Профессор Tadayuki Imanaka өөрийн улсдаа хэрэгжүүлсэн аж. Тус уулзалтаар дамжуулан хоёр улсын харилцаа улам өргөжихөөс гадна хэрхэн хөрсийг эрүүл болгох тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Уг семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ХБОБНХ-н дарга Г.Хажидмаа, Профессор Tadayuki Imanaka /“Ritsumeikan” Их сургуулийн Биологийн шинжлэх ухааны салбарын захирал Kyoto Их сургуулийн Хүндэт Профессор/ Kentaro Hayashi /“Ritsumeikan” их сургуулийн итгэмжлэгдсэн Профессор “Ritsumeikan” Ази Номхон далайн Их сургуулийн дэд Ерөнхийлөгч асан, Зүүн хойд Азийн бүсийн судалгааны холбооны тусгай зөвлөх/,Шинжлэх ухааны академи Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Болормаа,ШУҮ-ийн Монхимо ХХК-ийн захирал М.Ариунаа,Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэн Доктор дэд профессор Д.Цэрэндулам,Шинжлэх ухааны академи Ботаникийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Энхтуяа, Ирвэс интертрейд” ХХК-ийн захирал Л.Төгсжаргал, дүүргүүдийн хөрсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо..
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...