М.Ходорковкий: Би чинь ЮКОС-г удирдахаас өмнө авьяаслаг химич байсан хүн. Шинжлэх ухааны салбартаа буцаж очихыг хүсдэг
- schedule 2016 оны 4 сарын 11
- chat_bubble 0
Оросын бизнесмэн Михаил Ходорковский ярилцлага өгч, эх орондоо хандах хандлага нь эрс өөрчлөгдсөн талаар мэдэгдлээ. "Би Орост болж байгаа бүх үйл явдлыг алгасахгүй сонирхдог. Путины одоо хийж байгаа зүйлийн төлөө би цагтаа тэмцэж байсан. Тэр миний хамгийн зоригтой мөрөөдлүүдийг амьдралд хэрэгжүүлж байна. Сөрөг хүчин бидний хувьд эх орон бол хоосон үг биш. Гэхдээ Орост байгаа өнөөгийн сөрөг хүчний лидерүүд үүнийг ойлгохгүй байна. Тэд бол шинэ фашистууд, хэт даврагчид. Тэд өөрсдийн санал бодлоос өөр хэнийхийг ч сонсдоггүй, Тиймээс улстөрийн сөрөг хүчин биш. Оросын сөрөг хүчний лидерүүд маш өчүүхэн, тэдний нэг нь ч өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай эн зэрэгцэхгүй, хүмүүжил, туршлага, оюунаараа ч гэсэн. Тэд бол зүгээр л шилэн саван дахь аалзууд, эцэстээ бие биеэ идэж дуусна" хэмээн Ходорковский ярьжээ.
Харийн оронд аж төрж байгаа тэрбээр хэлснээ батлахын тулд жишээ татав. "Оросын №1 сөрөг хүчин Алексей Навальный л гэхэд өөрийн эцэг, эх дээрээ очихоос ч олон удаа Америкийн Элчин яаманд зочилдог хүн. Түүнийг хэзээ элсүүлж авсныг мэдэхгүй, гэхдээ Навальный бол Оросын Ющенко. Гэхдээ Ющенко хулгайч байгаагүй бол харин Навальный хулгайч. Тэр шоронд суух ёстой хүн. Бас Ксения Собчак байна. Түүнийг ард түмний тухай боддог, шаналдаг гэж бодож байна уу? Үгүй, тэр их мөнгө, алдар цуу л мөрөөддөг. Тэр өөрийнхөө тухай яриулах гэж хэнээс ч урваж, хүмүүсийн хүүрэн дээгүүр ч туучдаг... гэх мэт. Тэд Орос орныг зөвхөн нурааж, үймээн самуун дэгдээн эмх замбараагүй явдал үүсгэж чадна. Үнэнийг хэлэхэд би гайхаж байна, эрх баригчид яагаад тэдэнд талтай хандаад байдгийм? Надтай тэгж харьцаж байгаагүй. Би саад бартаа, цөллөг олон юмыг туулж, олон зүйлийг ухаарлаа. Европын төрийн тэргүүнүүд хэрхэн манай Ялалтад хандаж байгаа нь эргэлтийн мөч болсон. Манай ялалт, гавьяа дурсгалыг ийм ичгүүр сонжуургүй доромжилж, гутаана гэж би огт бодоогүй" хэмээн Михаил сэтгэлээ уудалжээ.
Сэтгүүлч түүнээс "Та сая улстөрчийн хувьд ярив уу, эсвэл Михаил Ходарковский үүнийг хэлэв үү?" гэж асуухад тэр "Би эгэл хүнийхээ хувьд ярьж байна. Миний энэ бодлыг харьд амьдардаг эх орон нэгтнүүдийн маань ихэнх нь дэмждэг. Тэд Орос орондоо хайртай хэвээр, буцаж очихыг мөрөөддөг, бүр өөрсдийн хөрөнгө капитал болон бизнесийн талыг алдаад ч хамаагүй. Яагаад гэвэл, зарим нэг улс орон Оросыг сүйрүүлж нураах буюу ядаж л нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхийг хүсдэгийг бид мэднэ. Оросуудад муу байхад тэд баярлаж хөөрдөг, Оросын бүх үндэстэн ястанг энд хамааруулж байна. Энэ бол улстөр" гэж онцлон тэмдэглэв.
"Та үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, нүглээ наминчлахад бэлэн үү?" гэж сэтгүүлч түүнээс асуув. Ходорковский "Энэ сэдвээс бүр залхлаа. Эцсийн бүлэгт шүүх, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж бий, Тийшээ өнгөлзөх хэрэггүй. Иймээс энэ сэдвийг хаая. Нүглээ наминчлахын тухайд гэвэл хэрэв энэ тус болдог бол, хэрэв наминчлалыг минь хүлээж авбал би Орос орныхоо өмнө өвдөг сөгдөн өршөөл эрэхэд бэлэн. Хэрэв уучилж өршөөн, хүлээн авдагсан бол... Би чинь ЮКОС-г удирдахаас өмнө авьяаслаг химич байсан хүн, шинжлэх ухааны салбартаа буцаж очихыг хүсдэг. Би Березовскийн хувь заяаг давтахыг хүсэхгүй" гэж хариуллаа.
Михаил Ходорковскийн амьдралыг үзэх үзлээс
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...