Арьс загатнах нь учиртай
- schedule 2016 оны 3 сарын 29
- chat_bubble 1
Арьс загатнахыг багасгах гурван арга бий.
-Өдөрт гурван удаа 60 мг төмрийн бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэвэл арьс загатнах нь багасна.
-Бүлээн устай онгоцонд бие угаадаг тосон шингэн хийгээд 20 минут хэртэй суухад бүлээн ус нь арьсны нүх сүвийг онгойлгож өгснөөр тос арьсанд шингэн орж загатнуурыг багасгадаг байна.
-Мөн бүлээн устай онгоцонд хагас аяга хүнсний сод хийгээд арьсаа шүршиж, зайлах нь тустай.
Арьс улайж бэрсүүтэхэд…
Арьс улайж бэрсүүтэх хэцүү. Тиймээс бэрсүүтсэн хойно нь бус өмнө нь сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Арьсан дээр жижиг улаан толбо гарах шинж тэмдэг илэрмэгц 30 минут тутамд мөсөөр жин тавибал багасна. Эсвэл цаг тутамд нойтон жин тавиад байх хэрэгтэй. Улайсан сорвийг арилгахын тулд нэг хоолны халбага нимбэгний хандыг мөн хэмжээний давстай холиод улайсан хэсгээрээ түрхээд 10 минут хэртэй байлгасны дараа усаар зайлж угаана.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...