Замын-Үүдийн чөлөөт бүс
- schedule 2015 оны 10 сарын 24
- chat_bubble 0
Өнөөдөр буюу аравдугаар сарын 24-нд Хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны уулзалт болно. Энэ тухай мэдээлэлхийн өмнө Монгол Улсын Худалдааны чөлөөт бүсүүдийн талаархи мэдээллийг хүргэе.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь 2004 онд “Эдийн засгийн чөлөөт бүс" гэсэн статустай байгуулагдаж, 2015 онд хуульд орсон өөрчлөлтөөр бүх чөлөөт бүс ижил статустай болохтой хамт одоогийн нэршил, чиг үүргээрээ ажиллах болжээ.
Эхэн үедээ чөлөөт бүсийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтыг явуулж, Британий Виржиний арлуудад бүртгэлтэй “Вест Парадайз” компанитай менежментийн гэрээ байгуулсан боловч тус компани нь үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн бодит ажил хийгээгүй тул 2006 онд гэрээгээ цуцалсан байдаг. Дараа нь АНУ-ын "Винвийл буллион" компанитай менежментийн гэрээ байгуулсан ч гэрээнд заасны дагуу 10 сая ам.долларын дэнчниг заасан хугацаанд байршуулаагүй тул жилийн дараа мөн л цуцалжээ. Үүний дараа төслийг сайжруулах хэд хэдэн төлөвлөгөө боловсруулсны үр дүнд 2011 онд мастер төлөвлөгөөг баталсан нь өдгөө мөрдөгдөж байна.
Харин “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээрийг МУ- ын Сангийн яам болон БНХАУ-ын “Эксим банк”- ны хооронд 2010 бангуулснаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Төслийн нийт өртөг 58.8 сая ам.доллар ба хэлэлцээрт заасны дагуу энэхүү төслийн 50 сая ам.долларыг Эксим банкнаас, 8.8 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнээс өмнө Замын-Үүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 тэрбум төгрөгийн ажил л хийгдсэн гэдэг.
Төслийн хүрээнд дулаан хангамж, цахилгаан болон усан хангамж ариутгах татуурга, авто зам, холбооны байгууламжуудын ажлууд хийгдэх бөгөөд “Замын-Үүди чөлөөт бүсэд 30.9 сая ам.доллар, “Замын-Үүд” суманд 27.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. “China Camc Engineering” ХХК- ийн гүйцэтгэж буй уг ажлын гүйцэтгэл 92.5 хувьтай байна гэж тус чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны дарга В.Мөнхтөр хэллээ.
Замын-Үүдэд 3, 4 дүгээр хэсгийн дэд бүтцийн ажил хийгдэн дуусч байгаатай холбогдуулан Ажлын албанаас чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Одоогоор "Замын- Үүд" чөлөөт бүсэд ямар нэгэн газар олголт хийгдгээгүй гэж албаны эх сурвалж мэдээлэв. Харин Аж ахуйн нэгжүүд төсөл сонгон шалгаруудалтад оролцож, хуулийн этгээдийн бүртгэл хийлгэх, газар сонголтоо хийх шатандаа явж буй ажээ.
ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮС
2003 онд тусгай хууль нь батлагдаж, 2005 онд УИХ- аар батлагдан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд хуучин дамжлага баазад түшиглэн байгуулагдсан чөлөөт бүс. Уг чөлөөт бүс нь нутгийн гүнд Улаан байшинтын хилийн боомтоос 28 км зайтай байрладагаараа нөгөө хоёр чөлөөт бүсээсээ онцлог. Чөлөөт бүсийн хуулийн дагуу дотоодын цэргээр хамгаалуулах ёстой ч, одоо хүртэл хамгаалалтын асуудал нэг тийш шийдэгдээгүй байсаар буй аж.
Цагааннуурт 2005-2011 он хүртэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л хийгдсэн байдаг. Уг хөрөнгөөр чөлөөт бүсийн хашаа, хаалт болон хяналтын байгууллагуудын байр, захиргааг барьсан аж. Цагааннуур чөлөөт бүсэд бүрэн бүтээн байгуулалт хийхэд ойролцоогоор 110 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж. Цахилгаан эрчим хүчний хувьд Баруун бүсийн эрчим хүчний системээс хангахаар өндөр хүчдэлээ саяхан татаж дуусчээ. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой цөөнгүй хөрөнгө оруулагч байгааг Захирагчийн ажлын албаны дарга Ц.Итгэл ярьж байлаа. Тухайлбал Канадын компаниуд хийн түлшний агуулах байгуулах, хоёр хөршийн комнаниуд ХАА-н бүтээгдэхүүний агуулах, үйлдвэр барих санал тавьдаг байна. Оросын Уул алтайгаас мод, модон материал оруулах боломж их байдаг ч, ОХУ-аас зөвхөн Наушкиар дамжуулан мод оруулах шийдвэрээс болж ханатай тулдаг ажээ.
Чөлөөт бүсийн усны хувьд гүний усны томоохон нөөцөөс худгаар хангах бүрэн боломжтой ажээ. Харин дэд бүтцийи төсөлд хөрөнгө оруулагчаар орж ирэх сонирхолтой ААН-үүдэд нэг л айдас байдаг аж. Энэ нь төрийн тогтвортой байдал. Ийм шалтгаанаар орон нутгийн олон компани хуучин уламжлатг аргаараа худалдаа, бизнесээ хийсээр байгааг Ц.Итгэлт дарга ярьж байв.
Цагааннуур чөлөөт бүсээс Хятадын хилийн хамгийн ойрхон Даянгийн боомт хүртэл 210 км засмал зам тавих шаардлагатай. Төсөв дээр мөн л яригддаг эл замыг зээлээр тавих боломжтой талаар Хятадын тал удаа дараа мэдэгдсэн байна. Цагааннуурт одоогоор газар олголт огт хийгдээгүй байна.
Энэ зун болсон Баруун бүсийн хөрөнгө оруулалтьн чуулганаар нэгэн туйлшралыг олж үзсэн. Аймаг болгон арьс шир, мах боловсруулах үйлдвэр, цахилгаан станцтай болно гэж төлөвлөхөө больж, асуудал ашиг сонирхолоо нэгтэхгүйгээр чөлөөт бүсээ хөгжүүлэх нь юу л бол. Угтаа баруун бүс бол төмөр зам, авто зам хараахан баригдаагүй л болохоос стратегийн хувьд Алтанбулаг, Замын-Үүдийн чиглэлээс ч дутахгүй ач холбогдолтой коридор. Ийм ч учраас Оросууд тоглоомын улс болгож, салган авахыг оролдож хүртэл үзсэн газар. Өдгөө ч 1.500 км-ын радиуст харахад 40 сая хүнтэй хоёр том зах зээл хүлээсээр байгаа. Ийм ч учраас АХБ хөрөнгө оруулж, энэ бүсийг хөндлөн гулд 750 км цардмал зам тавьчихаад байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...