Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
- schedule 2015 оны 5 сарын 12
- chat_bubble 0
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. Өнөөдөр улсын 660 гаруй, хувийн хэвшлийн 2000 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж байгаа бөгөөд хүн амд ногдох эмнэлгийн болон хэвтэн эмчлүүлэх орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Эрүүл мэндийн тухай хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулах суурь хууль хэвээр байх бөгөөд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь тусламж, үйлчилгээний шатлал, төрөл, зохион байгуулалт, санхүүжилт, стратегийн болон гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийг зохистой бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Хуулийн төсөлд оновчтой тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...