Дэлхийн хамгийн амь бөхтэй 7 организм
- schedule 2015 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Үхэшгүй мөнхийн гэж хэлж болох маш амь бөхтэй организмууд манай дэлхийд байна. Тэд цаг уурын ямар өөрчлөлт болон цацраг туяанд амьд байх онцгой чадвартай аж. Ингээд хамгийн амь бөхтэй 7 организмыг товч танилцуулъя.
Тихоходка /Tardigrades/
Энэ бичил биетнийг "усны баавгай" гэж нэрлэдэг хэдий ч баавгайн ямар ч шинж тэмдэггүй. "Усны баавгай" усанд амьдардаг бөгөөд миллиметрийн хагас ч хүрэхгүй амьтан юм. Харин ямар ч нөхцөлд дасан зохицон амьдрах чадвараараа үнэхээр гайхамшигтай. Цельсийн -273 аас +151 хэмд амьд байж чаддаг аж. Мөн цацрагийн нөлөөллөөс, дэлхий дээрх аливаа амьтны үхлийн тунгаас 1000 дахин хэмжээнд тэсч үлдэж чадах гэнэ. Бас вакум болон ямар ч чийггүй орчинд 10 жил амь байх чадвартай аж.
Deinococcus radiodurans бактер
Модны голио
Аварга том царцаатай төстэй энэ шавьж /голио/ ихэвчлэн Шинэ Зеландад байдаг. Энэ шавьжийн нэг гол онцлог нь цусанд нь тусгай уураг агуулагддаг. Энэ нь цусны бүлэгнэлтийг арилгадаг бөгөөд бага температурт тэсвэртэй болгодог аж. Хүйтний улиралд тархи, зүрх гээд унтаа байдалд орж ичих мэт зомби болдог байна. Дулааны улиралд газар гэсэх үед бүх эрхтэн нь дахин сэргэн ажиллаж эхэлдэг байна.
Ланг загас /нялхан загас/.
Үхэшгүй медуза.
Жоом
Туршилтаар толгойгоо тасдуулсан жоом хэдэн долоо хоног амьд байж чаддаг нь батлагдсан. Тэдний амьдралыг, биеийн үйл ажиллагааг тархи нь хянадаггүй. Тэд биеийн бүх хэсэгт байх жижиг нүх сүвүүдээр амьсгалдаг. Тархины мэдрэлийн систем нь үндсэн чиг үүрэггүй. Энэ үүргийг биеийн бүх хэсэгт байх эд эсүүд гүйцэтгэдэг.
Вестиментифер /Vestimentifera/
Энэ хоёр метр урт өт харанхуй далайн гүнд 260 атмосфер даралтанд амьдардаг. Тэд геологийн хавтангуудын хагарлын дүнд +4000С хэмийн халуунд ялгарах ханасан хүхэрт устөрөгчийн орчинд "хар утааны" дэргэд амьдардаг. Түүнд ам, гэдэс байхгүй. Тэд бактераар симпиозлон амьдардаг ба цусны системийн эх үүсвэр, тэжээл нь усанд дахь сульфидын эрдэс болдог.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...