Хүн яагаад орондоо шээдэг вэ?
- schedule 2014 оны 12 сарын 5
- chat_bubble 0
Гол төлөв шөнө дуг нойронд явагддаг нэг зүйл бол шээс задгайралт /энурез/ юм. Шээс задгайрах тохиолдлын ихэнх хэсэг нь бага насны хүүхдүүдэд (94,5%), багаахан хэсэг нь өсвөр насныханд (4,5%), ялимгүй хэсэг нь насанд хүрэгсдэд (ойролцоогоор 1%) ноогддог байна.
Энэ үзэгдлийг тээгчдийн 3/4 -ийнх нь шээс унтаж байхад задгайрдаг аж.
Эцэг эхчүүд юунаас ч болдог юм, ичгэвтэртэй гэж боддогтоо ч юм уу, энэ “нарийн асуудлыг” бусдад дэлгэхгүй байхыг эрхэмлэдэг. Эсвэл шээс задгайрахыг түр зуурын үзэгдэл гэж бүрэн итгэснээсээ болоод “иймэрхүү эвгүй зүйл”-д онцгой ач холбогдол өгдөггүй байж болох юм. Эцэг эхчүүдийн дөнгөж 61% нь шөнө шээс задгайрдгийг ноцтой асуудал гэж үздэг нь сонирхолтой юм. Харин ингэж үздэг гэр бүлүүдийн 1/3 нь хүүхдээ орондоо шээдгийг нь болиулах гээд шийтгэдэг нь бүр ч морийг нь унуулдаг байна.
Олон зууны өмнө Авице́нна (Абу Али Хусейн ибн Абдаллах Ибн Сина-гийн латинчлагдсан нэр, энэ хүн нийтийн тооллын 980-1037 онд амьдарч байсан, Персийн эрдэмтэн, мусальманы гүн ухаантан, эмч, яруу найрагч, хөгжимчин, математикч байжээ. Орч) шээс задгайралтыг өвчин гэж тодорхойлсныг үл хайхран, түүнийг харьцангуй саяхнаас судалж эхэлцгээсэн билээ. Шээс задгайралтын бүх тохиолдлын шалтгаан нь янз янз байдаг. Хүүхдэд шээс ялгаруулах системийн өвчин илрээгүй тохиолдолд биед нь байгаа өөр шалтгааныг нь сэтэхүйтэй нь холбон үзэж шээс задгайралтыг хүүхдийн мэдрэлийн эмч эмчилдэг байна. Ялангуяа өдөр нь гүйж харайн, тоглож наадсаар биеийн ачаалал ихтэй байсан хүүхэд шөнийн эхний хагаст ихэд гүн нойрсдогийг эцэг эхчүүд лав ажигласан байх. Шээс задгайралттай өвчтөнүүд чухамхүү энэ гүн нойрсолтынхоо үед буюу “үхсэн юм шиг” унтаж байх үедээ орондоо гожигдуулдаг байна. Энэ нь уг өвчтөний “харуул манааны төв”-д нь саатал явагдаж шээсийг нь барьж дийлэхгүйд хүрдэг байна. Нойрон дунд нь шээс хүрэхэд дуудан сэрээх чадвартай эсүүд хүний тархины “харуул манааны төв”-ийн гадна давхаргад хадгалагдаж байдаг. “Харуул манааны цэг”-үүд нь тархины янз янзын хэсгүүдэд харилцан адилгүй үүсэн бий болж байдаг учраас дотоод сэрүүлгийг ажиллахгүйд хүргэж, шээс задгайралтаар өвчлөгсөдийг дуг нойрондоо дугжирч байхад нь сэрээхэд тун амаргүй болдог байна. Үүнээс болоод унтаж байхад нь шээс хяналтгүйгээр гадагшладаг байна.
Шээс задгайралтыг яаж эмчлэх вэ?
Хамгийн хүртээлтэй нь “хяналт тавьж дадал зуршил суулгах” (контроль-рефлекс)-ын аргаар хүүхдээ хүмүүжүүлэх явдал юм. Энэ арга нь гүйцэтгэхэд маш энгийн, эмчийн байнгын хяналтыг шаарддаг бөгөөд ингэхдээ урьдчилсан шинжилгээ, тогтмол хяналтыг ч давхар шаардана
Эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ?
Хамгийн анхдагч бөгөөд чухал зүйл бол хүүхдэд унтахынх нь өмнө ус өгөхийг зогсоох явдал. Хоёр дахь арга бол унтаж байхад шээс нь хүрэхэд сэрдэг дадал зуршилтай болоход нь туслах явдал. Хамгийн сүүлд юм ууснаас нь хойш эцэг эхчүүд хүүхдээ босгох хүртэл 4-6 цаг өнгөрөх ёстой. Дадал зуршил суулгана гэдэг бол нэг ижил зүйлийг, нэг ижил нөхцөл байдалд олон дахин давтаж байж бүтэх ажил гэдгийг мартаж болохгүй. Нэг л ижил цаг хугацааны дараа хүүхдээ сэрээж бие засуулж байх хэрэгтэй. Гэхдээ заавал тогтсон нэг цагт биш бөгөөд энэ нь хүүхэд чинь хэдэн цагт унтсан, хамгийн сүүлд хэдэн цагт юм уусан зэргээс хамаарна. Хүүхэд өөрийнхөө ухамсраар / сайн дураараа/ “0” руу явдаг байхаар сэрээж хэвшүүлэх хэрэгтэй. Энэ бүхнийг хийхэд эцэг эхчүүд нилээд хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй бөгөөд энэ аргын үр нөлөө нь 4-6 сар, заримдаа арай хожуу ч гарч мэднэ. Энэ арга нь тэвчээртэй, хэлбэрэлтгүй биелүүлэхийг шаардана. Эцэг эхчүүд эмчилгээний схемээс /бүдүүвчээс/ ухарч няцахгүй байх ёстой бөгөөд, хүүхдээ өдрийн горимд сургах, зайлшгүй тохиолдолд амьдралынх нь хэмнэлийг өөрчилж болох юм. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ шөнө хэзээ сэрээх, хамгийн сүүлд хэзээ шингэн зүйл хэрэглэсэн, хэзээ унтсан, шөнө хэдэд босгосон зэргээр л схемчлэн түүнийгээ дагаж мөрдөнө гэсэн үг юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...