ХААХ
“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2025” БУЮУ НОМЫН БАЯРЫГ ТАВДУГААР САРЫН 16-18-НД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО
“МДМ АМПУЛ ФАРМ” ТАРИЛГЫН ЭМИЙН ШИНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, 15-НААС ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРЭГ СЭРҮҮСНЭ
“НАЙРАМДАЛ” ЗУСЛАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ 60 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
МОНГОЛ, ХЯТАДЫН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ
Цолтой Монгол сумочид /цол авсан дарааллаар/
- schedule 2014 оны 11 сарын 17
- chat_bubble 1

1992 онд Монголын анхны 6 залуу Японы мэргэжлийн сумод хөл тавьж Ошима дэвжээнд харьяалагдан барилдах болсон.
Тийнхүү анхны шан татсан зургаас хойш өнөөг /2014.11.14/ хүртэл нийт 55 залуу мэргэжлийн сумод барилджээ.
Үүнээс 30 сумоч цол /жүрёо болон макүүчи зиндаанд/ авсан байна. Өнөөгийн байдлаар 26 сумоч барилдаж 29 сумоч зодог тайлсан байна.
Монголын сумоочдоос 68, 69, 70, 71 дэх аваргууд дараалан төрсөн.
Монголын 5 сумоч 65 удаа түрүүлж Японы эзэн хааны цом гардсан байдаг.
Монголын 11 сумоч 14 удаа жүрёод түрүүлсэн байдаг
Ингээд сумочдынхоо цол авсан дарааллаар товч танилцуулья.
1. Кёкүшюүзан Нобору - Даваагийн Батбаяр


Төрсөн он сар өдөр: 1973.03.08
1992 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
1995 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
1996 оны 9-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
1997 оны 3-р сард комүсүби цол авсан
Нийт цолтойгоор 70 башё /жүрёод 8, макүүчид 62/буюу 12 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Комүсүби.
2006 оны 11-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 15 жил буюу 89 башё.
Макүшитад 1, жүрёо зиндаанд 2 удаа түрүүлсэн.
Тусгай шагнал 7, аваргуудын унагаасан кинбоши буюу "алтан одыг" 5 удаа авсан.
2. Кёкүтэнхо Масару - Нямжавын Цэвэгням


Төрсөн он сар өдөр: 1974.09.13
1992 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
1996 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
1998 оны 1-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2002 оны 1-р сард анх удаа комүсүби цол авсан
2003 оны 7-р сард анх удаа сэкиваке цол авсан
Нийт цолтойгоор 111 башё /жүрёод 16, макүүчид 95/ буюу 19 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Сэкиваке
Нийт барилдсан жил: 23 жил буюу 136 башё.
2012 оны 5- сард буюу 20 жилийн дараа дээд зиндаанд түрүүлж 38 настайдаа анх удаа эзэн хааны цомыг гардсан.
Тусгай шагнал 7, кинбоши 2 удаа авсан.
3. Асашёрюү Акинори - Долгорсүрэнгийн Дагвадорж


Төрсөн он сар өдөр: 1980.09.27
1999 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2000 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2001 оны 1-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2001 оны 5-р сард комүсүби цол авсан
2002 оны 1-р сард сэкиваке цол авсан
2002 оны 9-р сард озеки цол авсан
2003 оны 3-р сард ёкозуна цол авсан
Нийт цолтойгоор 57 башё /жүрёод 2, макүүчид 55/ буюу 10 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Дай Ёкозуна /Их аварга/
2010 оны 1-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 12 жил буюу 67 башё.
Монголын сумочдоос анх удаа сэкиваки, озеки, ёкозуна цол, хүртэж эзэн хааны цом гардсан.
Нийт дээд зиндаанд 25 удаа түрүүлж эзэн хааны цомыг гардсан.
Жониданд 1, Сандамэд 1, Макүшитад 1 удаа түрүүлсэн.
Тусгай шагнал 6, кинбоши 1 удаа хүртэж байжээ.
*Улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү.
4. Асасэкирюү Таро - Бадарчийн Дашням


Төрсөн он сар өдөр: 1981.08.07
2000 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2002 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2003 оны 3-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2006 оны 7-р сард комүсүби цол авсан
2007 оны 9-р сард сэкиваке цол авсан
Нийт цолтойгоор 74 башё /жүрёод 17, макүүчид 57/ буюу 13 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Сэкиваке
Нийт барилдсан жил: 15 жил буюу 89 башё.
Жониданд 1, жүрёод 1 удаа түрүүлсэн.
Тусгай шагнал 5 удаа хүртэсэн
*Улсын харцага Бадарчийн хүү.
5. Хакүхо Шо - Мөнхбатын Даваажаргал


Төрсөн он сар өдөр: 1985.03.11
2001 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2004 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2004 оны 5-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2005 оны 1-р сард комүсүби цол авсан
2002 оны 1-р сард сэкиваке цол авсан
2006 оны 5-р сард озеки цол авсан
2007 оны 7-р сард ёкозуна цол авсан
Нийт цолтойгоор 65 башё /жүрёод 2, макүүчид 63/ буюу 11 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Дай Ёкозуна /Их аварга/
Нийт барилдсан жил: 14 жил буюу 82 башё.
Жүрёод 1 удаа түрүүлсэн.
Тусгай шагнал 6, кинбоши 1 удаа авсан.
Дээд зиндаанд 32 удаа түрүүлж, эзэн хааны цом гардаад байгаа.
*Улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү.
6. Токитэнхкү Ёшиаки - Алтангадасын Хүчитбаатар


Төрсөн он сар өдөр: 1979.09.10
2000 оны 7-р сараас анх барилдаж эхэлсэн.
2004 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2004 оны 7-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2007 оны 3-р сард комүсүби цол авсан
Нийт цолтойгоор 64 башё /жүрёод 6, макүүчид 58/ буюу 11 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Комүсүби
Нийт барилдсан жил: 15 жил буюу 74 башё.
Жонокучид 1, Жониданд 1, Сандамэд 1, жүрёод 2 удаа түрүүлсэн.
Тусгай шагнал 1 удаа хүртсэн.
*Улсын начин Алтангадасын хүү.
7. Харумафүжи Кохей - Даваанямын Бямбадорж


Төрсөн он сар өдөр: 19840.04.14
2001 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2004 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2004 оны 11-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2006 оны 5-р сард комүсүби цол авсан
2002 оны 1-р сард сэкиваке цол авсан
2009 оны 1-р сард озеки цол авсан
2012 оны 11-р сард ёкозуна цол авсан
Нийт цолтойгоор 64 башё /жүрёод 4, макүүчид 60/ буюу 11 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Ёкозуна /аварга/
Нийт барилдсан жил: 14 жил буюу 83 башё.
Жонокучид 1, Сандамэд 1, жүрёод 1 удаа түрүүлсэн.
Дээд зиндаанд 6 удаа түрүүлж эзэн хааны цом гардаад байгаа
Тусгай шагнал 10, кинбоши 1 удаа хүртсэн.
*Улсын заан Даваанямын хүү.
8. Какурюү Рикисабуро - Мангалжалавын Ананд


Төрсөн он сар өдөр: 1985.08.10
2001 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2005 оны 11-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2006 оны 11-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2009 оны 5-р сард комүсүби цол авсан
2002 оны 1-р сард сэкиваке цол авсан
2012 оны 5-р сард озеки цол авсан
2014 оны 5-р сард ёкозуна цол авсан
Нийт цолтойгоор 57 башё /жүрёод 2, макүүчид 55/ буюу 10 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Ёкозуна /Их аварга/
Нийт барилдсан жил: 14 жил буюу 78 башё.
Сандамэд 1 түрүүлсэн.
Дээд зиндаанд 1 удаа түрүүлж эзэн хааны цом гардаад байгаа.
Тусгай шагнал 9 удаа хүртэж байсан:.
9. Моконами Сакаэ- Ганболдын Базарсад


Төрсөн он сар өдөр: 1984.04.05
2001 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2006 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2009 оны 7-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 29 башё /жүрёод 19, макүүчид 10/ буюу 5 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 6
2011 оны 07-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 11 жил буюу 60 башё.
10. Риюү Нобору - Эрхэм-Очирын Санчирболд


Төрсөн он сар өдөр: 1983.03.11
2000 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2006 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2007 оны 5-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 15 башё /жүрёод 11, макүүчид 4/ буюу 3 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 8
2013 оны 07-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 14 жил буюу 80 башё.
11. Хакуба Такеши - Ариунбаярын Өнөржаргал


Төрсөн он сар өдөр: 1983.05.05
2000 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2007 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2008 оны 5-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2010 оны 7-р сард комүсүби цол авсан
Нийт цолтойгоор 25 башё /жүрёод 17, макүүчид 8/ буюу 4 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Комүсүби.
2011 оны 04-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 12 жил буюу 67 башё.
Жониданд 1, Макүшитад 1 удаа түрүүлсэн.
12. Корюү Тадахару - Эрдэнэсүхийн Мөнх-Оргил


Төрсөн он сар өдөр: 1984.02.04
2000 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2007 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2008 оны 7-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 25 башё /жүрёод 17, макүүчид 8/ буюу 5 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 11
2011 оны 04-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 11 жил буюу 62 башё.
13. Хошихикари Шиничи - Дүвчингийн Лхагва


Төрсөн он сар өдөр: 1984.07.25
2000 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2007 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор башё /жүрёод 13/ буюу 3 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 1
2011 оны 5-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 11 жил буюу 62 башё.
Макүшитад 1 удаа түрүүлсэн.
*Улсын заан Дүвчингийн хүү
14. Дайюүби Рюүсэн- Даваадоржийн Ундрах


Төрсөн он сар өдөр: 1983.03.30
2001 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2008 оны 5-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 1 башё /жүрёод 1/ буюу 1 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 10
2010 оны 09-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 10 жил буюу 57 башё.
Макүшитад 1 удаа түрүүлсэн.
*Улсын дархан аварга Б.Түвдэндоржийн удам
15. Тамаваши Ичиро - Батжаргалын Мөнх-Оргил


Төрсөн он сар өдөр: 1984.11.16
2004 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2008 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2008 оны 7-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 41 башё /жүрёод 9, макүүчид 32/ буюу 7 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 1
Нийт барилдсан жил: 15 жил буюу 65 башё.
Макүшитад 1, жүрёод 1 удаа түрүүлсэн.
16. Шотэнро Тайши - Дагдандоржийн Нямсүрэн


Төрсөн он сар өдөр: 1982.01.31
2001 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2008 оны 11-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2009 оны 3-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 37 башё /жүрёод 11, макүүчид 26/ буюу 7 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 2
Нийт барилдсан жил: 14 жил буюу 83 башё.
Жүрёод 2 удаа түрүүлсэн.
17. Токусэгава Масано - Бадамсамбуугийн Ганболд


Төрсөн он сар өдөр: 1983.08.06
2003 оны 7-р сараас анх барилдаж эхэлсэн.
2009 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2010 оны 3-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 10 башё /жүрёод 4, макүүчид 6/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 1
2011 оны 04-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 9 жил буюу 46 башё.
Сандамэд 1, Макүшитад 1 удаа түрүүлсэн.
18. Хошиказе Ёшихиро - Болдын Амармэнд


Төрсөн он сар өдөр: 1983.12.15
2002 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2009 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 9 башё /жүрёод 9/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 3
2011 оны 1-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 9 жил буюу 50 башё.
Жониданд 1 удаа түрүүлсэн
*Аймгийн арслан Б.Дамбын дүү
19. Широнорюү Ясүмаса - Эрдэнэцогтын Одгэрэл


Төрсөн он сар өдөр: 1983.09.07
2003 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2010 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 9 башё /жүрёод 9/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 1
2013 оны 09-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 11 жил буюу 64 башё.
20. Араваши Цүёоши - Эрхбаярын Дөлгөөн


Төрсөн он сар өдөр: 1986.08.21
2002 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2011 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 5-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 9 башё /жүрёод 5, макүүчид 4/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 8
Нийт барилдсан жил: 13 жил буюу 72 башё.
*Улсын начин Л.Эрхбаярын хүү
21. Кёкүшюүхо Коки - Төмөрбаатарын Эрдэнэбаатар


Төрсөн он сар өдөр: 1988.08.09
2007 оны 5-р сараас анх барилдаж эхэлсэн.
2011 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2012 оны 1-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 19 башё /жүрёод 11, макүүчид 8/ буюу 4 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 12
Нийт барилдсан жил: 8 жил буюу 89 башё.
Жониданд 1, жүрёод 1 удаа түрүүлсэн.
22. Таканойва Ёошимори - Адьяагийн Баасандорж


Төрсөн он сар өдөр: 1990.02.26
2008 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2012 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 1-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 15 башё /жүрёод 10, макүүчид 5/ буюу 3 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 8
Нийт барилдсан жил: 7 жил буюу 36 башё.
Сандамэд 1, Жүрёод 1 удаа түрүүлсэн.
23. Азумарюү Цуёоши - Сандуйжавын Тодбилэг


Төрсөн он сар өдөр: 1987.05.12
2008 оны 11-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 3-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 12 башё /жүрёод 8, макүүчид 4/ буюу 3 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 14
Нийт барилдсан жил: 7 жил буюу 36 башё.
24. Кагамио Нанжи - Батхүүгийн Нанжид


Төрсөн он сар өдөр: 1988.02.09
2003 оны 7-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 1-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 12 башё /жүрёод 8, макүүчид 4/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 14
Нийт барилдсан жил: 12 жил буюу 68 башё.
25. Ониараши Чикара - Өлзийбаярын Өлзийжаргал


Төрсөн он сар өдөр: 1982.07.13
2000 оны 7-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 5 башё /жүрёод 5/ буюу 1 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 7
2014 оны 7-р сард зодог тайлсан.
Нийт барилдсан жил: 15 жил буюу 84 башё.
Макүшитад 1 удаа түрүүлсэн
26. Сэншо Хидеки - Э.Баярбат


Төрсөн он сар өдөр: 1984.11.16
2001 оны 3-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 3-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 1 башё /жүрёод 2/ буюу 1 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 14
Нийт барилдсан жил: 14 жил буюу 82 башё.
Сандамэд 1, Макүшитад 1 удаа түрүүлсэн
*Дархан аварга А.Сүхбатын зээ дүү
27. Сэйро Такаши - Амгаагийн Өнөболд


Төрсөн он сар өдөр: 1988.08.18
2005 оны 7-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 7-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 9 башё /жүрёод 9/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 3
Нийт барилдсан жил: 10 жил буюу 56 башё.
Сандамэд 1 удаа түрүүлсэн
*Улсын заан Д.Амгаагийн хүү
28. Тэрүнофүжи Ёошиаки - Гантулгын Ган-Эрдэнэ


Төрсөн он сар өдөр: 1991.10.29
2011 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2013 оны 9-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 3-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 8 башё /жүрёод 3, макүүчид 5/ буюу 2 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 1.
Нийт барилдсан жил: 4 жил буюу 16 башё.
Жүрёод 1 удаа түрүүлсэн
29. Сакигаке Такеши - Ягаанбаатарын Баттүшиг


Төрсөн он сар өдөр: 1986.04.05
2003 оны 5-р сараас анх барилдаж эхэлсэн.
2014 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
Нийт цолтойгоор 4 башё /жүрёод 4/ буюу 1 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Жүрёо 10
Нийт барилдсан жил: 12 жил буюу 69 башё.
30. Ичиножо Такаши - Алтанхуягийн Ичинноров

Төрсөн он сар өдөр: 1993.04.07
2014 оны 1-р сараас анх барилдаж эхэлсэн.
2014 оны 5-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2014 оны 9-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
2014 оны 11-р сард шууд сэкиваки цол авсан
Нийт цолтойгоор 4 башё /жүрёод 2, макүүчид 2/ буюу 1 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Сэкиваки.
Нийт барилдсан жил: 1 жил буюу 6 башё
Жүрёод 1 удаа түрүүлсэн.
Өвөрмонголын сумоч Сококурай Эйкичи - Энхтүвшин


Төрсөн он сар өдөр: 1984.01.09
2003 оны 9р сараас анх барилдаж эхэлсэн.
2010 оны 1-р сард цолтой болж жүрёод барилджээ.
2010 оны 9-р сараас хамгийн дээд макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн.
Нийт цолтойгоор 16 башё /жүрёод 8, макүүчид 8/ буюу 3 жил барилдсан.
Хамгийн дээд цол: Маэгашира 13
Нийт барилдсан жил: 12 жил буюу 54 башё.
Жонокучид 1, Сандамэд 1 удаа түрүүлсэн.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...