Хувийн сургуулиудын сургалтын төлбөр 1,6-56 сая төгрөгийн хооронд байна
- schedule 2014 оны 9 сарын 3
- chat_bubble 0
Хувийн сургуулиудын талаар саяхан нэг телевизээр мэдээ гарав. Сургуулиудын төлбөр болон сургалтын чанарын талаар нэлээд ууртай байхдаа бичсэн байрын мэдээ уншив. Төлбөргүй сургуульд хүүхдүүд нь сурч чанаргүй боловсрол авч байна гэнэ. Гэтэл төлбөртэй сургуулийн төлбөр дэндүү өндөр байна. Нэг үгээр төлбөртэй сургуулийн сурлагын чанар сайн гэдгийн хүлээн зөвшөөрөв. “Мөнгөтэй нь дуугаа захиалдаг гэдэг байх аа”. Түүнтэй яг адил шүү дээ.
Хувийн сургуулиудын сургалтын төлбөрүүдээс сонирхуулъя. “Олонлог”, “Эрэл”, “Шинэ Монгол”, “Радуга”, “Американ”, “International School of Ulaanbaatar”, “Сант”, “Орчлон”, “Улаанбаатар Элит”, “Хобби” гээд хувийн сургуулийн жилийн сургалтын төлбөр бусад хувийн сургуулиас өндөр.
“International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль. Тус сургуулийн ахлах ангид хүүхдээ сургахад стандарт буюу байгууллагынхаа тусламжтайгаар төлбөрийг нь төлөх бол 30790 ам.доллар, хувиараа төлөх сонголт хийвэл 20013 ам.доллар. Бага ангийнхны төлбөр 15412 ам.доллар.
“Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7000 ам.доллар.
“Орчлон” бүрэн дунд сургууль жилийн төлбөр найман сая төгрөг.
“Хобби” бүрэн дунд сургууль жилийн төлбөр таван сая төгрөг.
“Сант” бүрэн дунд сургууль жилийн төлбөр таван сая төгрөг.
“Мон-Турк” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 3.5-4 сая төгрөг.
“Олонлог” болон “Русская Гимназия”, “Логрифм” “Плеханов”, “Эрэл”, “Орос 14”, “Гёте” зэрэг бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 3-4 сая төгрөг юм байна. Харин бусад буюу Монгол Оросын хамтарсан 3-р сургууль гэх мэт сургуулиуд 1.6-3 сая төгрөгийн төлбөртэй байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...