ХААХ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 84 БАЙРШИЛД ШИНЭЭР СУРГУУЛЬ БАРИХ ШААРДЛАГАТАЙ
ГХЯ-НЫ ЗҮГЭЭС МУ-ЫН ИРГЭД БНСУ-Д ЗОРЧИХ НӨХЦӨЛ БОЛОН ВИЗ МЭДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР СОЛОНГОСЫН ТАЛД ХАНДЛАА
АВТОТЭЭВРИЙН ТАТВАРАА ЗУРГААДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ТӨЛӨӨРЭЙ!
”ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛ 6 ДАХЬ ӨДРӨӨ
СУРАГЧИДЫН АМРАЛТ ЗУРГААДУГААР САРЫН 9-НӨӨС ЭХЭЛНЭ
Дэлхийн хамгийн өндөр 10 хөшөө
- schedule 2014 оны 5 сарын 21
- chat_bubble 0
Улс орнууд өөрсдийн бишрэн шүтдэг шүтээн, бурхан болоод хүндэлж хайрлаж явдаг хүмүүсдээ зориулан хөшөө дурсгал цогцолбор босгодог.
Хэр их шүтэн биширч хүндэлж байгаагаа нөгөө талаас эдийн засаг хөрөнгө мөнгө бусад шалтгаануудаас аль болох том, өндөр, сүрлэг хийхийг зорьдог.
Дэлхийн хамгийн өндөр хөшөөнүүдийг бурханы шашин шүтдэг Азийн орнууд босгосон байна. Дэлхийн хамгийн том, өндөр хөшөөнүүдийн 70-80 хувь нь Бурхан багш, Будда бурханы дүрүүд байдаг ажээ.
Жишээлэхэд, дэлхийн хамгийн өндөр 10 хөшөөнүүдийн 8 нь Бурхан багш Буддашийн дүр байх жишээтэй. /Манай оронд хүртэл Бурхан багшийн өндөр том хөшөөнүүд бий/
Тэгвэл алдарт АНУ-ын Эрх чөлөөний хөшөө 93м, Волгаград хотын Аугаа эх орны дайны “Эх орон –эх” хөшөө 91м, Бразилийн Ри де Жанейрогийн алдарт Христийн хөшөө 39.6м байдаг байна.
Манай улсын хувьд 2008 онд босгосон Цонжин болдог байдаг Чингис хааны морьтой хөшөө 40 м, Гандан хийдэд 1996 онд сэргээн шинээр бүтээсэн Мэгжид Жанрайсэг бурханы хөшөө 26 м, Зайсан дахь Бурхан Буддагийн хөшөө 23 өндөр ажээ.
Дэлхийн хамгийн өндөр 10 хөшөө
10. Тайландын Их Буддагийн хөшөө – 92 м өндөр
Тайландын Ань Тонг хотод 2008 он босгосон Гаутама Буддагийн дүр.

9. Аугаа Петрийн хөшөө – 96 м өндөр
ОХУ-ын Москва хотод 1997 онд босгосон Оросын эзэн хаан 1-р Петрийн дурсгалд зориулсан хөшөө.

8. Вейшаны Гуаньинь хөшөө – 99 м өндөр
Хятадын Хунань мужийн Вейшан хотод 2009 онд босгосон Гуаньинь /Бурхан багш/-ийн хөшөө.

7. Сэндай Дайканнон – 100 м өндөр
Японы Мияаги мужийн Сэндай хотод 1991 онд босгосон Бурхан багшийн /Каннон/ хөшөө.

6. Эзэн хаан Янь, Хуан нарын хөшөө – 106 м өндөр
Хятадын Хэнань мужийн Чэнжоу хотноо 2007 онд босгосон Хятадын эзэн хаан Янь, Хуан нарын хөшөө.

5. Валье-де-лос-Каидосын христийн загалмай – 108 м өндөр
Испанийн Мадрид хотноо 1965 онд босгосон Валье де лос Каидосын загалмай хөшөө.

4. Санья дахь Бурхан багшийн хөшөө - 108 м өндөр
Хятадын Хайнань арлын Санья хотноо 2005 он босгосон Бурхан багшийн хөшөө.

3. Ушику Дайбуцу –Амитабха Будда 110 м өндөр
Японы Ибараки мужийн Ушику хотод 1993 онд босгосон Будда бурханы хөшөө.

2. Лайкуйн Сеткияар – 116 м өндөр
Бирмийн Сагайн мужийн Мониова хотноо 2008 онд босгосон Бурхан багш Буддагийн хөшөө.

1.Бурхан Буддагийн хаврын сүм– 128 м өндөр
Хятадын Хэнань мужийн Лушань хотод 2002 онд босгосон Бурхан багш Буддагийн хөшөө.

0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...