Эквадорын Экватор
- schedule 2014 оны 3 сарын 5
- chat_bubble 1
Дэлхийн төв бүслүүр /өргөрөг 000" 0'/экватор 40 мянган км үргэлжилж дэлхийн олон орны янз бүрийн газар нутгаар дайран өнгөрч байгаа. Энэ дундаас Эквадор улсын нийслэл Киото хотын нэгэн газар дэлхий дахинд алдартай байдаг байна. Тэнд л хүмүүс зорин очиж экватор дээр зогсож зургаа авахуулдаг.
Экваодор улсын нэр экватор гэсэн дэлхийн төв бүслүүрийн /өргөрөг/ нэр юм. Яагаад зөвхөн энэ газар бусдаас онцлог гэхээр дэлхийн улс орнуудаас ганцхан нийслэлээр экватор дайрдаг. Мөн анх энэ газар судлаачид экваторыг тогтоосонд учир байна.
Киото хотод 1736 онд Францын Шинжлэх ухааны академийн Шарль-Мари де Ла Комдамины удирдсан геодезийн шинжилгээ судалгааны баг энэ нутагт /одоогийн Эквадор улс/ экваторыг тогтоосон байна. Тэд судалгаа шинжилгээ тооцоо, хэмжилт зэрэг нарийн нүсэр ажилдаа 10 жил зарцуулсан байдаг гэнэ. Үүгээрээ экваторын нарийн тогтоосноос гадна дэлхий төгс дугуй биш гэдгийг баталжээ.
1936 онд Эквадор улсын Засгийн газраас Шарль-Мари де Ла Комдамины геодезийн аялалын багийн амжилтын дурсгалд зориулан 200 жилийн ойгоор дурсгалын хөшөө босгосон. 1973 онд дэхийн бөмбөрцөг орой дээрээ байрлуулсан 30 м-ийн өндөр хөшөө суварга болгон тохижуулан жуулчин гийчдийн очих дуртай газар болгосон байна.
Хөшөөн дээр “Mitad del Mundo” буюу дэлхийн төв бүслүүр /өргөрөг 000" 0'/ гэсэн утгатай үг бичсэн байдаг. Мөн тэр газарт шар зураасаар экваторын шугамыг дүрслэн үзүүлж самбар зэргийг босгосон байдаг.
Одоо GPS багажаар хэмжихэд экватор одоо байгаагаас хойд зүгт 240 м-т байгааг заадаг гэнэ.
Гэвч хөшөө дурсгалыг босгохдоо тухайн газар орчны онцлогыг харгалзан босгосон тайлбар хэлдэг гэнэ.
Энд жил бүр хагас сая жуулчин ирж экваторын шугам дээр хөлөө алцайн зогсох зэрэг янз бүхийн сонирхолтой хэлбэрээр дурсгалын зургаа авахуулдаг ажээ.
Хажууханд нь “Нарны музей” байдаг. Тэнд экваторыг хэрхэн тогтоосон тухай түүх, баримт, дурсгал, туршилт, /өндөг, ус зэргээр/ тооцоолол зэргийг үзэж болох нь ээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...