Цавуу хийж борлуулвал ямар вэ?
- schedule 2013 оны 7 сарын 7
- chat_bubble 0
Модон эдлэл наах “Шар” цавууг хийж сурцгаая
Бидний “Шар” хэмээн нэрлэдэг цавууг хэрхэн хийдэг талаар хүргэе.
Бид малынхаа арьс ширийг хэрхэн зөв зохистой ашигладаг вэ? Ченжүүдэд худалдаж таван төгрөг олно. Өөр нэмж хэлэх зүйл хотынхны хувьд алга. Тэгвэл энэхүү бидний танилцуулах гэж буй шар цавууг энэ л арьс ширээр хийдэг юм байна. Арьс ширийг өөх тос, үснээс нь салгаад шороо тоосгүй болгон цэвэрлэнэ. Цэвэрлэсэн арьс, ширээ жижиглэн хэрчиж нэрмэл усанд хийж цанана. Зөөлөн гал дээр чанах хэрэгтэй. Ийнхүү хэсэг буцалгасны дараа усыг шүүж, тунгаах хэрэгтэй болно. Учир нь өмнөх цэвэрлэгээ дутуу хийгдсэн бол бохирдол болох өөх тосыг дахин шүүж авна гэсэн үг. Ийнхүү шүүсний дараа бэлдмэлийг дахин буцалгана. Ингэснээр тухайн арьс ширний мах руу харсан хэсэг нь хайлж дуусан гаднах үстэй байсан талынх нь үлдэнэ. Түүнийг шүүмэгц арьс шир нь цэлцгий мэт болно. Энэ үед дахин шүүх бөгөөд үлдсэн шингэнийг нь дахин буцалгана.
Буцалгах явцад ус нь багасвал нэмж хийж болох юм. Цавуу үндсэндээ бэлэн болж байна. Харин гүйцэд болсон эсэхийг галаас улаан цог гарган авч буцалж буй цавуу руу дүрж үзэх хэрэгтэй болно. Энэ үед цавуу наалдаж байвал болоогүй харин наалдахгүй бол болсон байна гэж үзнэ. Бэлэн болсон цавууг хэсэг байлгасны дараа дөрвөлжин хэлбэрт оруулан хэрчиж, хатаана. Цавууг хуурай, харанхуй нөхцөлд хатаах хэрэгтэй. Ингэснээр хийсэн цавуу маань хатуу биет болон хувирах юм. Энэхүү биетийг нүдэж бутлан гэрэл нэвтрэхгүй /лааз/ саванд хийж ус нэмээд таглаж тавина. Тэгэхдээ усаа цавууг далд ортол хийх хэрэгтэй шүү. Ингээд нэг хоногийн дараа гэхэд бэлэн болох нь. Хэрэв цавууг яаралтай хэрэглэх шаардлага гарвал цавууныхаа 20-40 хувьтай тэнцэх хэмжээний ус хийж 2-3 цаг байлгасны дараа зөөлөн гал дээр халаах хэрэгтэй болно. Халаахын тулд саванд ус хийж түүн дотороо савтай цавуугаа тавьж болох юм.
Ингэж хийсэн цавууг их төлөв мод наахад ашигладаг. Наах зүйлээс нь шалтгаалан өтгөн шингэнийг тааруулан найруулах хэрэгтэй болно. За амжилт хүсье.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...