Улс орнуудын мухар сүсгүүд
- schedule 2016 оны 3 сарын 4
- chat_bubble 0
Сүсэг бишрэл, мухар сүсэг хоёр үнэндээ адилхан. Сэтгэл, итгэлийн асуудал. Сүсэг бишрэл өргөн далайцтай шашинтай холбогдож байдаг бол мухар сүсэг нь инээдтэй эсвэл тэнэг гэмээр.
Хүмүүс бид хэн хүнгүй сүсэг бишрэл, мухар сүсэгтэй байдаг. Жишээ нь, хоёр дахь өдөр ажил төрөл хөөцөлддөггүй, дөрөв дэх өдөр айлд очдоггүй. Өмнүүр нь муур гарвал буцдаг, Баасан гарагт 13-н тохиовол гэрээсээ хамраа цухуйлгадаггүй, гэрт шүгэлдэж болохүй гэх мэтчилэн зөндөө зөндөө. Энэ мэт мухар сүсгүүд дэлхийн улс орон бүрт, үндэстэн ястан болгонд хэдэн зуу, хэдэн мянгаараа бий. Тэгвэл улс үндэстэн даяараа цээрлэж зэвүүцдэг мухар сүсгүүд /зүйлс/ байна.
Ингээд дэлхийн улс орнуудад ямар инээдтэй мухар сүсгүүд байдаг талаар сонирхоё.
Испани
Испанид долоо хоног бүрийн мягмар гараг, сар бүрийн 13 муу өдөр байдаг. Мягмар гарагт 13-н таарах юм бол муугийн муу өдөр гэж үздэг байна. Харин Европийн бусад орон шиг баасан гарагийг муу өдөр гэж үздэггүй. Испаничууд мягмар гарагийг "Martes" буюу Марс /Ангараг-дайны/-ын өдөр хэмээдэг. Энэ өдрийг харанхуй бүдүүлэг дундад зууны үеэс муу хэмээн үзэх болжээ.
Хятад
Хятадууд "4"-ийн тоог үхэл хэмээн үзэж машид цээрлэдэг. Ханзаар дөрвийн тоог илэрхийлэхдээ үхэл гэсэн ханз ашигладаг. Тийм учраас хятадууд "4" гэсэн цифр орсон аливаа тоог бараг хэрэглэдэггүй. Зарим барилга байшинд хүртэл 4-р давхар, "4"-тэй тоо орсон өрөө байдаггүй.
Египт
Египтэд "аз жаргал" авчирдаггүй амьтан гэж байна аа. Өөрөө хэлбэл энэ амьтан харагдах юм юмуу байх юм бол муу мэдээ авчирдаг гэж үздэг байна. Хөөрхий энэ золгүй амьтан бол шар шувуу юм. /Манайхан хон хэрээг яг үүн шиг муу явдал дууддаг гэж үздэг. Гэхдээ үндэстэн даяараа тэгтлээ ад үздэггүй байх./
Орос
Оросууд хоосон хувин муу ёрын шинж тэмдэг гэж үздэг байна. Хоосон хувин авч явах, хоосон хувинтай хүнтэй уулзахыг цээрлэдэг байна. Мөн гэртээ хоосон хувин байлгадаггүй заавал ус юм уу ямар нэгэн юм хийж тавьдаг аж. Магадгүй энэ мухар сүсгийн үндэс нь эзэн хаан II Александрийг хоосон хувинтай хүн алах гэж халдлага хийснээс үүссэн гэж үздэг байна.
Руанда
Руандад эмэгтэйчүүд ямааны мах идэж болохгүй. Хэрэв идвэл нүүрэнд үс ургана гэж итгэдэг байна.
Финлянд
Финляндад /бас зарим орнуудад/ аалз албал бороо орно гэдэг итгэдэг аж.
Сенегал
Сенегалчууд өөрсдийн бодож төлөвлөсөн аялал хийх тухайгаа хэн нэгэнд хэлэхгүй чанд хадгалдаг. Хэрэв ьүүнийгээ хэн нэгэнд ам халбал биелдэггүй гэдэгт бүрэн итгэдэг байна.
Малайз
Малайзчууд хэрвээ дэрэн дээр удаан хугацаагаар суувал нуруу өгзөг дээр чинь буглаа, яр гарна гэдэгт итгэдэг.
Франц
Францчууд нохойн жогорхойн дээр зүүн хөлөөрөө гишгэчихвэл аз амжилт авчирна, баруунаар гишгэчихвэл азгүй байна итгэдэг байна.
Турк
Туркийн зарим нутагт орой бохь зажилбал муудсан загас болж ирнэ гэдэгт итгэдэг гэнэ.
Герман
Германууд шилэн хундагаар ус уувал үхэл ирнэ гэдэгт итгэдэг учир устай хундагнаас айдаг.
Өмнөд Солонгос
Бразил
Бразилчууд түрийвч, цүнхээ шалан дээр тавихыг цээрлэдэг. Хэрэв тавьбал ядуурч хоосордог гэдэг итгэдэг.
Дани
Хойд Америк
Хойд Америкчууд хагарал, ан цав дээгүүр гишгэн гарвал муу ёрыг зөгнөнө гэж үздэг. Зарим нутагт ээжийнх нь нуруу гэмтэнэ гэж итгэдэг байна.
Португал
Португалчууд араараа алхахыг цээрлэдэг. Хэрэв алхвал чөтгөр таны алхамыг цээжилчихнэ гэж үздэг гэнэ.
Египет
Египтэд хайчийг хоосон ангалзуулахыг /хий юм хайчлах/ муу ёрын тэмдэг гэж ихэд цээрлэдэг. Мөн хайчийг онгорхой /ангайлгаж/ орхих нь адил муугийн тэмдэг гэж үздэг. Хэрэв та хайчийг агаарт чөтгөрийн хий хайчилбал ууртай догшир галзуурна гэдэг итгэдэг. /Манайд ч гэсэн хайчийг ангайлгаж орхих, хий хайчлахыг ихэд цээрлэн эмээ ээж нар зэмлэдэг байсныг мэдэх юм. Харин яана гэдэг байсан юм бол./
Болгар
Болгарчууд шувууны сангас биен дээр унахыг азтай байхын шинж тэмдэг гэж билэгшээдэг гэнэ.
Итали
Ихэнх италичууд баасан гарагт 17 тохиохоос айдаг. Ромын XVII цифр латин VIXI үгтэй адил гэж үздэг. VIXI нь "Миний амьдрал дууслаа" гэсэн утгатай ажээ.
Испани
Испаничууд зүүн хөлөөрөө түрүүлж өрөөнд орохоос айж цээрлэдэг.
Энэтхэг
Энэтхэгчүүд үс толгойгоо пүрэв, бямба гарагт угаахыг муу ёр гэж үздэг. Мөн мягмар, бямба гарагт болон шөнө хумсаа авахыг муу ёр дуудсан явдал болно хэмээн цээрлэдэг байна. /Манайд шөнө хумсаа авахыг цээрлэдэг/
Нидерланд
Нидерландууд чөтгөрт л зориулж оройн хоолны ширээндээ дуулдаг гэдэг тул цээрлэдэг байна. Мөн хоолны давс зээлэхийг /гуйхыг/ муу ёрлосон шинж хэмээн жийрхдэг байна.
Нигери
Нигерид хүүхдийн уруул дээр үнсэж болохгүй. Хэрэв тэгвэл хүүхэд тэнэг болж өснө хэмээн итгэдэг байна.
АНУ
АНУ-ын Вермонт мужийн 19-р зуунд баригдсан ихэнх барилгуудад шулам гэрээс зайлан явах зориулалттай "Шулмын цонх" байдаг байна. Дээврийн хөндийд хийсэн жижиг цонхоор шулам гарч нисдэг гэдэгт итгэдэг учраас байнга онгорхой байлгадаг гэнэ.
Швед
Шведүүд бохир усны таганд маш хянуур ханддаг. Таган дээр А үсэг тэмдэглэгдсэн бол хайр дурлал, аз жаргылийн билэг тэмдэг, К үсэг байвал хайр дурлалын фронтод азгзй байж зүрх шархлана гэж үздэг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...