Том хөхөөр иллэг хийнэ
- schedule 2015 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Криста Лав бүсгүй өөрийн 12 размерийн том хөхөөрөө иллэг хийж байна. Тэрээр 34 настай бөгөөд өнгөрсөн хугацаанд ажилгүй, мөнгөгүй амьдарч иржээ. Өөрийн «Happy Man Works» салоноо нээснээр амьдралд нь эргэлт гарсан байна. Салоны өдрийн орлого ойролцоогоор 1300 ам.доллар гэнэ. Түүний үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг бөгөөд сексийн нэмэлт үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн байна.
Криста Лав массажист мэргэжилтэй. Тэрээр энэ чиглэлээр ажиллахаар сургалтад суусан. Харамсалтай нь түүний том хөхнөөс болоод ажил олгогчид түүнийг ажилд авахаас татгалздаг байжээ.
Тэрбээр энэ тухайгаа,
-Би гоо сайхны мэргэжлийн сургууль төгссөн хэдий ч намайг ажилд авдаггүй байлаа. Ажил хайж цөхрөөд гэртээ ажиллахаар болсон. Нэг удаа үйлчлүүлэгч маань хөхөөрөө массаж хийж өгөөч гэсэн санал тавилаа. Би үүнийг цочирдож хүлээж авсан. Байж боломгүй зүйл гэж бодсон. Тэр үед би өөрийнхөө биенээс ичдэг байлаа. Дараа нь бодож үзээд хэрэв би энэ иллэгийг хийгээд мөнгө олж болох юм бол оролдоод үзэх нь зөв юм байна гэж бодсон. Тиймээс сонинд нэг удаа зар тавьсан юм. Үүнээс хойш утас маань тасралтгүй дугардаг болсон гэлээ.
Криста эхний үед ихэд ичдэг байж. Тиймээс иллэгээ зөвхөн харанхуй өрөөнд хийдэг байж. Энэ иллэгийг хийхэд гараа ердөө оролцуулдаггүй гэнэ. Цаг хугацааны явцад ажилдаа дасч өөрийгөө зөвхөн амжилттай яваа эмэгтэй гэж бодохоос илүүтэй сонирхол татахуйц бүсгүй хэмээн боддог болсон гэнэ. Тэрээр одоогоор турах бодолгүй байгаа бөгөөд өөрийнхөө биед сэтгэл хангалуун байна гэжээ.
Гэрэл зургийг: Dustin Chambers
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...