Хүүхэд байхдаа кинонд тоглож "од" болсон жүжигчидийн одоогийн амьдрал
- schedule 2014 оны 11 сарын 11
- chat_bubble 0
Хүүхэд байхдаа кинонд тоглож од болсон жүжигчдийн цаашдын хувь заяа хэрхэн өрнөдөг бол. Тэдний амьдрал ямархуу байдаг талаар хэд хэдэн одуудын жишээн дээр товчхон танилцуулья.
Дрю Бэрримор.
Америкийн киноны домог болсон жүжигчин Жон Бэрриморийн ач охин Дрю анх таван настайдаа "Altered states" кинонд тоглож байсан Дрю 7 настайдаа E.T. the Extra-Terrestrial", 9 настайдаа "Firestarter" кинонд тус тус тоглож од болсон. Түүнээс хойш 18 нас хүртлээ 14 кино, 6 телевизийн кино, 4 телевизийн цуврал кинонд тоглож жинхэнэ өсвөр насны од болсон. Дрю 1978 онд 3 настай байхдаа дэлгэцэнд /телевизийн кинонд/ гарч байжээ.
Багаасаа од болсон Дрюг оддын өвчин дайрсаан. Тэр 9 настайдаа тамхи татаж, 11 настайдаа архи ууж, 12 настайдаа мариухан татаж, 13 настайдаа аль хэдийн хар тамхи /кокайн/ хэрэглэж үзжээ. Америкийн өсвөр насны хүүхдүүдийн шөнийн бусармаг амьдралын тухай яригдахад Дрю Бэрримор гэдэг нэр хэвлэлийн шар хуудаснаа бичигддэг болсон байна. Тэр 13 настайдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан ба амиа хорлох үйлдэл нэг бус удаа хийж байжээ.
Харин 15 настайдаа амьдралаа эрс өөрчилж шинэ амьдралыг эхлэх болсон байна. Хоёр удаа гэрлэж байсан тэрээр жинхэнэ хайртайгаа учирч урлагийн зөвлөх Уилла Копельмантай гэрлэж хоёр хүүхдийн ээж болоод байгаа.
Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй маань одоогоор 66 кинонд тоглоод байна.
Жоди Фостер
Америкийн алдартай жүжигчин Оскарын шагналт Жоди Фостер анх найман настайдаа кинонд тоглосон байдаг. Харин түүнээс хойш амьдрал нь камерийн өмнө үргэлжилжээ. Хүүхэд байхдаа телевиз, дэлгэцийн 43 кинонд тоглосон гэхээр түүнд өөрийн гэсэн хүүхэд нас байсангүй. Зарим цуврал кино нь 3-4 жил үргэлжилж байжээ.
Өдгөө 51 настай жүжигчин маань насанд хүрсэн хойноо 34 дэлгэцийн кинонд тоглосон. Жоди 14 настайдаа “Таксины жолооч” кинонд биеэ үнэлэгчийн дүр бүтээсэн нь алдрын замд гарах эхлэл болсон. 1989 онд “Яллагдагч”, 1991 онд “Хурга майлахаа болино” киногоороо Оскарын шагнал гардсан.
Жоди Мелийн их сургуулийн амжилттай суралцаж төгссөн бөгөөд герман, испани, франц хэлээр чөлөөтэй ярьдаг.
Жоди 1986 оноос кино продюсерлэх болсон. Одоогоор түүний хийсэн хийгээд продюсерлэсэн кино 13-т хүрчээ.
Агуу Жоди Фостер кино наадмуудад 87 удаа нэр дэвшиж, 29 удаа шагнал гардсан байдаг.
Жоди Фостер 2 хүүхэдтэй.
Маколей Калкин.
"Гэртээ ганцаараа" киноны Кевин Маккалистер хүүгийн дүрд 10 настайдаа тоглож Америкт төдийгүй дэлхий нийтийн танил од болсон Маколей Калкин хүү өдгөө 33 настай болсон байна. Макколей хүү анх 8 настайдаа "Гибралтарын пуужин" кинонд тоглож байжээ.
Тэр "Гэртээ ганцаараа" кинонд тоглохоосоо өмнө 4 кинонд тоглоод амжсан. Макколей 18 нас хүртлээ 14 кино, 5 телевикийн кинонд тоглосон ажээ. Тэр хүүхэд байхдаа тоглосон киноныхоо дүрээр 13 удаа шагналд нэр дэвшиж байсан гэхээр ямар мундаг тоглосон нь харагдаж байгаа биз ээ.
Харин насанд хүрснээсээ хойш найман кинонд тоглосон байна.
Америкийн хийгээд барууны хэвлэл мэдээллээр түүнийг буруу зуршилтай болсон хэмээн бичицгээж "хүн аймаар" зураг хөргийг нь тавих болжээ. Тэр жүжигчин Мила Кунистэй гэрлэж 1998-2002 онд хамт амьдарсан.
Хайли Жоэл Осмент
Брюс Уиллистэй "Зургаа дахь мэдрэхүй" кинонд нэг мундаг хүүхэд тоглодог. Брюстэй хамт тоглодог тэр хүүг Хайли Жоэл Осмент гэдэг. Тэр уг киноны Коул Сир хүүгийн дүрд тоглохдоо 10 настай байхдаа тогложээ Хайли хүү Коулийн дүрээрээ янз бүрийн кино наадмын 23 шагналд нэр дэвшиж 16-д ялагч болсон ажээ.
Алдар хүндтэй болсон тэрээр 2000 онд “Pay It Forward” кинонд 2 сая ам.долларын хөлстэйгээр тоглосон байдаг.
Хайли “Зургаа дахь мэдрэхүй"-д тоглохоосоо өмнө 10 кинонд тоглочихсон “од” хүүхэд байжээ. Анхны кинондоо гэхэд 1994 онд 6 настайдаа тоглосон байна.
Түүний тоглосон "Хиймэл оюун ухаан" киноны робот хүүгийн дүрийг манай үзэгчид мэдэх байх аа. Гайхалтай сайн тоглосон.
Хайли Жоэл Осмент хүүхэд байхдаа 20 кино, телевизийн 12 кинонд тоглосон. Харин насанд хүрснээсээ хойш янз бүрийн 10 кинонд тоглосон боловч томоохон дүрд огт тоглоогүй байна. Өнөөдөр Хайли 26 настай.
Тэрээр 2006 онд архи хэтрүүлэн хэрэглэж автомашины осолд орж бэртсэн байна. Бие махбодиороо хохирохоос гадна гурван жилд 60 цагийн олон нийтийн ажил хийх, 1,500 ам.долларын торгууль төлөх, архи болоод мансуурлын эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.
Кристина Риччи
34 настай жүжигчин бүсгүй Кристина Риччи хүүхэд байхдаа 22 кинонд дүр бүтээсэн байна. Хамгийн анхны кинондоо /Mermaids/ 1990 онд 10 настай байхдаа тогложээ. Түүнээс хойш 60 гаруй дэлгэцийн болон телевизийн кинонд тоглоод байгаа ажээ.
Түүний тоглосон хамгийн алдартай кино бол “Адамсын гэр бүл” кино юм. Мөн том болсон хойно 2003 онд Чарлиз Теронтой хамтран “Мангас” кинонд тоглосноор нь үзэгчид таньж байгаа биз ээ.
Кристина кино урлагийн хийгээд бусад зүйлд ч амжилттай яваа дайчин бүсгүй.
Тэр зөвхөн кинонд тоглохоос гадна боловсролдоо анхаарч хуульч болсон. Бас Ума Турмантай хамтран Louis Vuitton-ий нүүр царай болдог. Түүний зургийг нийтэлсэн 60 гаруй загварын сэтгүүл бий.
Кристина өөрийн гэсэн кино продюссерийн компани байгуулан ажиллаж байгаа гэнэ. Тэр 2013 онд гэрлэж 1 хүүхэдтэй болсон.
Эдвард Ферлонг
Арнолд Шварцнегерийн тоглодог "Терминатор II" кинонд дэлхийг аврах Жон Коннор хүү гардаг. Энэ дүрийг бүтээсэн Эдуард Ферлонг хүү өдгөө 36 настай болжээ. Тэр 1991 онд гарсан уг кинонд 13-14 настай тоглосон аж.
"Терминатор II" кинонд тоглосноосоо хойш хүүхэд байхдаа 7, насанд хүрээд 40 гаруй дэлгэцийн болон телевизийн кинонд тоглосон гэнэ. Эдуард Ферлонг 11 удаа киноны дүрээрээ шагналд нэр дэвшиж 3 удаа ялж байсан гэхээр муугүй жүжигчин аж.
Тэр Маколей Калкин, Хайли Жоэл Осмент нарыг бодвол хожуу кино урлагт орсон ч насанд хүрсэн хойноо ч жил болгон хэд хэдэн кинонд жижигхэн боловч дүр бүтээсээр байжээ.
Харин түүнд нэг ноцтой асуудал байгаа. Энэ бол архи согтууруулах ундаа, хар тамхины хэрэглээ гэнэ. Жүжигчнийг согтуугаар жолоо барьсан хэргээр хэд хэдэн удаа цагдаагийн газар баривчилж байжээ. Терменатор кинод гардаг “цагдаагийн дансанд” бүртгэлтэй хүүгийн дүр нь одоо түүнд уламжилжээ.
Натали Портман
Алдарт жүжигчин Жан Реногийн “Леон” дүрээр тоглосон “Мэргэжилтэн” киног уншигч та сайн санаж байгаа байх. Түүний туслагч болдог өнчин охин Матилдагийн дүрийг жүжигчин Наталя Портман бүтээсэн.
Энэ кинонд тоглохдоо Наталя 13 настай байсан бөнөөд анхных нь дүр юм. Анх түүнийг тоглуулахад хэтэрхий бага байна, чадахгүй болов уу гэж эргэлзэж байсан боловч тэр маш амжилттай тоглож улмаар энэ дүрээрээ Оскард нэр дэвшсэн.
Өнөөдөр 33 настай жүжигчин маань түүнээс хойш 33 кинонд тоглоод байна. Үүнээс наймд нь хүүхэд байхдаа тоглосон байна.
Бяцхан охин Матилдаа өдгөө Оскарын шагналт алдартай жүжигчин болж янз бүрийн газруудын төрөл бүрийн кино, театр, телевиз, бусад наадмуудад 114 удаа нэр дэвшиж 47 удаа ялагч болсон байдаг.
Наталя түүнээс гадна дэлхийн, холливуудын сайхан бүсгүй, дур булаам бүсгүй гэх зэрэг жагсаалтад байнга бичигддэг хүмүүсийн эрэлт болсон жүжигчин бүсгүй юм.
Наталя 2012 онд гэрлэж нэг хүүхэдтэй болсон.
Түүний 13 настай зургийг нь харьцуулан харахад бараг өөрчлөгдөөгүй байна.
Леонардо Ди Каприо
Леонардо 1991 онд 16 настайдаа анхныхаа кинонд тоглосон байдаг. 1997 онд алдарт Титаникт тоглохдоо 10 кинонд дүр бүтээгээд амжээ. Гэхдээ 18 нас хүртлээ телевизийн 6, дэлгэцийн 2 кинонд тоглосон.
Оскар горьдсон үнэ цэнэтэй алдартай жүжигчин маань дэлгэцийн 38, телевизийн 8 кинонд тоглоод байна.
Леонардо Ди Каприо авъяастай, алдартай, үнэ цэнэтэй жүжигчин хэдий ч шагналын одгүй хүн юм. Тэр 62 удаа шагналд нэр дэвшиж ердөө 6-хан удаа ялагч болж байсан. Тэр бас эхнэргүй, гоонь эр.
Түүнийг Оскар аваарай гэж хүсэн ерөөе. Дашрамд сануулахад өнөөдөр Леонардо 40 нас хүрч байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...