"Эбола"-г тогтоон барихаар 32 орны төлөөлөгчид хуралджээ
- schedule 2014 оны 10 сарын 31
- chat_bubble 0
БЭЭЖИН. /Xinhua/. “Эбола” халдварт өвчний тархалтыг тогтоон барих төлөвлөгөөг хэлэлцэхээр 32 орны эрүүл мэндийн албаны хүмүүс Кубад уулзжээ.
Социализмын холбоотон Венесуэл, Куба тэргүүтэй есөн орны “АЛБА” эвсэл уг хуралдааныг зохион байгуулсан байна. Хуралдаан өнгөрсөн долоо хоногт Кубын нийслэл Гавана хотод болсон бөгөөд тэдгээр улсын Төр, засгийн тэргүүн нар “Эбола”-тай тэмцэхэд хамтран ажиллахаар амлажээ.
Латин Америкийн орнуудад вирус тархсан тохиолдолд бүс нутгийн хариу арга хэмжээг зохицуулахаар хуралдсан байна. Латин Америкт “Эбола”-гийн халдвар авсан тохиолдолд цөөхөн байгаа боловч, халдварыг Баруун Африкт тогтоон барихгүй бол халдвар нэмэгдэх нь цаг хугацааны асуудал юм гэж шинжээчид анхааруулжээ.
Куба улс, Америк тивийн эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулахаар зэхэж байна. Кубын энэ хүчин чармайлтад АНУ талархаж буйгаа мэдэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...