Энэтхэг залуу баранд бариулан амиа алдлаа
- schedule 2014 оны 9 сарын 25
- chat_bubble 2
Энэтхэгийн амьтаны хүрээлэнд өсвөр насны хүүхэд барны торонд унаж олны нүдэн дээр цагаан баранд бариулан хармсалтайгаар амиа алдсан аймшигтай хэрэг гарлаа.
Энэ аймшигтай явдал Шинэ Дели хотын амьтаныхүрээлэнд 09-р сарын 23-нд болсон байна.
Гэрчүүдийн яриагаар, зэрлэг амьтадын ойроос сайн харахаар өндөр дээрээс харж байсан залуу хүү болгоомж алдан санамсаргүйгээр ойчсон байна. Гэтэл гайхсан цагаан бар түүн лүү ойртон ирэхэд айсан хүү түүн рүү чулуу шороо шиджээ. Ингээд бар түүн лүү дайран барьжээ. Хүү бартай 10 минутын турш тэмцэлдсний эцэст амь тасарсан гэнэ. Бар түүнийг зуун өөрийн доторх өрөө рүүгээ зуун орсон байна.
Ослыг шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хүү яагаад хаалт хашлага хязгаарыг чөлөөтэй нэвтрэн орсон, харуул хамгаалалт хаа байсан, хүрээлэнгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудал гарч байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...