“Чингисийн цавчилт” даагаа нэхнэ
- schedule 2014 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Холимог тулааны урлагийн мэргэжлийн тамирчин Ж.Нарантунгалаг энэ сарын 29-нд Дубай хотноо Японы тулаанч Кожи Оишитай хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө хүч үзэхээр болжээ.
Энэ тухай yahoo.com хуудсанд “Холимог тулааны урлагийн Японы домогт тамирчин Кожи Оиши аваргын бүсээ хамгаалахаар урьдын аварга Ж.Нарантунгалагтай тулалдана.
Азийн холимог тулааны урлагийн түүхэнд хамгийн сонирхолтой тулаан болох нь” хэмээн бичжээ. “Чингисийн цавчилт” нэрээр алдаршсан Ж.Нарантунгалаг өнгөрсөн зургадугаар сард мэргэжлийн тулааны OFC холбооны тэмцээний үеэр дэлхийн аварга асан Филиппиний тамирчин Хонорио Банариог 3:0-оор буулгаж авснаар Оиши Коожитой аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болсон аж.
Өнгөрсөн жил цолоо хамгаалахаар Коожитой тулалдан баруун хөлөө хугалуулж байсан тэрбээр ийн даагаа нэхэх нь.
Эх сурвалж: WWWMONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...