Дахиад онгоцны осол болж олон хүний амь үрэгдэв
- schedule 2014 оны 7 сарын 24
- chat_bubble 0
Тайваньд онгоц сүйрч багаар бодоход 48 хүн амь эрсдлээ
Өчигдөр, Тайванийн Пенгу аралд цаг агаарын муу нөхцөлөөс /урьдчилсан байдлаар/ болж хоёр хөдөлгүүртэй тийрэлтэт онгоц орон сууцны байшин дээр унан сүйрч наад зах нь 48 хүн амь насаа алдсан тухай Тайванийн мэдээллийн төв агентлагаас мэдээлжээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн 2 нь Францын иргэд байсан тухай болон 10 хүн шархадсан гэж мэдээллийн агентлаг дурдсан байна.
Цаг агаарын мэдээллэх товчооны хэлснээр тухайн үед салхины хурд 40-45 миль/цагийн хурдтай байсан байна. Энэ нь км-ээр тооцвол 64-72 км/цаг.
Шархагдагсдыг Пенгу арлын эмнэлэгт хүргэсэн бөгөөд ТрансАзи эйрвейскомпани шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа гэнэ.
GE222 нислэгийн дугаартай уг онгоц нь ТрансАзи эйрвейскомпанийн 72 хүний суудалтай хос турбо тийрэлтэт хөдөлгүүртэй АР 72 онгоц байсан бөгөөд Тайванийн Каохсиунг хөөрсөн байжээ. Онгоц Магонгийн онгоцны буудлын ойрхон сүйрсэн байна. Нислэгийн шалтгааныг тодруулж байгаа аж.
ТрансАзи эйрвейс компанийн Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр хохирогчдын гэр бүл, олон нийтийн өмнө харамсал илэрхийлэн толгой бөхийн уучлал хүсчээ.
Тайваньд Матмо хар шуурга дэгдсэн тул онгоцыг ойрхон буудалд буухыг үүрэгдсэн гэсэн мэдээ бас байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...