“Гэзгэн” бяслагийн нэр хүнд шалдаа уналаа
- schedule 2014 оны 3 сарын 27
- chat_bubble 1
Омскийн бяслагны үйлдвэрийн нэр хүнд шалдаа уналаа. Монголын хүнсний захуудад ихээр худалдаалдаг энэхүү бүтээгдэхүүний чанарт иргэд эргэлзэж эхэллээ.
Уг үйлдвэрт ажилладаг Артем Романович гэгч залуу найз нарынхаа хамт үйлдвэр дээрээ баяр тэмдэглэж улмаар бяслаг хийх түүхий эд болох онгоцтой сүүнд орж сэрүүцсэнд байгаа юм. Тэд сүүнд орж, биеийн тамирынхаа өмдийг угаасан байна. Энэ бүгдийг зургаар баримтжуулаад зогсохгүй өөрийн интернэт хуудсан дээрээ тавьснаар бүх хэрэг мандсан байна.
Хамгийн гол нь тэдний орсон сүүгээр аль хэдийнэ бяслаг үйлдвэрлэн худалдаанд гаргасан байж. "Энэ нь нэг удаагийн хэрэг ч биш байж мэднэ. Үйлдвэрийн ажилчид бүгд сүүнд ордог байсан ч юм бил үү, хэн мэдэх билээ" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуугиж эхэллээ. Өнөөдөр тус үйлдвэрт мэргэжлийн хяналтын байгууллагуудаас шалгалт орсон тухай ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Руслан Шамуков мэдээлж байна.
Ийм үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иргэд цаашид худалдан авна гэж үү дээ. Сахилгагүй нэг ажилтнаас болж энэ үйлдвэрийн хувь заяа хүнд байдалд ороод байна. Сүүлийн үед энэхүү бяслаг хэт давсархаг болсны учрыг тайлав бололтой.
Монголд ч ийм тохиолдол гарч байсан. Сүүний үйлдвэрийн жолооч сүүгээ тушаахаасаа өмнө эхнэртэйгээ сүүнд байнга ордог байж. Ингэснийхээ төлөө жолооч шоронгийн хаалга татсан даа хөөрхий.
“Гэзгэн” бяслагийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...