Хүмүүс “дэлхийг” хэрхэн өөрчлөв?
- schedule 2013 оны 11 сарын 12
- chat_bubble 0
Хиймэл дагуулаас авсан зурагнуудыг харьцуулан үзээд хүн төрөлхтөн хэдхэн арван жилд дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилсөн тухай сонирхолтой зургийг “НАСА”-гаас гаргажээ. Доорхи зургууд нь “НАСА”-ийн “Landsat” хөтөлбөрийн хүрээнд 40 жилийн туршид авсан зургууд гэнэ. Энэ хөтөлбөрийг 1972 оны долоодугаар сарын 23-нд хиймэл дагуул хөөргөснөөр эхэлжээ.
1987 онд Саудын Аравын газар нутгийн хэсгийг авсан зураг. Энд эзгүй элсэн цөл газар байна. Харин 2012 онд авсан зурагт хөдөө аж ахуйн газар тариалангийн олон талбай харагдаж байна. Ногоон өнгийн цэгүүд нь тойрог хэлбэрийн усалгаатай талбайнууд, хар цэг нь тариа тариагүй буюу үржил шимгүй болсон талбайнууд юм байна.
Эдгээр зургуудыг 1973, 1987, 1999, 2004, 2007, 2009 онуудад авсан байна. Казахстан Узбекстаны хооронд орших “Арал” нуур хэрхэн үгүй болж байгааг харуулжээ. Дэлхийн том нууруудын нэг байсан “Арал” нуур нь ЗХУ-ын үед тооцоо судалгаагүй усжуулах төслөөс болж /суваг татаж тариа ногоо услах/ ширгэж алга болсон.
1990 оны хүний гар хүрээгүй Дубайн эрэг, 16 жилийн дараахь Эмиратын санаанд багтамгүй төслүүдийн үр дүн
Эхний зургийг “Landsat 7” хиймэл дагуулаас 13 жилийн өмнө авчээ. авчээ. Харин хоёр дахь зургийг 2011 онд авсан байна.
1984 онд Бразил улс Ронданиа Жамар дахь гол дээр Самуэл далангийн барилгын ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь ойг хэрхэн сүйтгэснийг харж байна.
Энэхүү фото нь 1992 онд Хятадын Бинхай булангийн хүн ам сийрэг суурьшсан намгархаг газрын зураг. Харин хорин жилийн дараа 2012 онд эдийн засгийн хөгжлийн бүс болж хэрхэн өөрчлөгдсөн нь харагдаж байна.
Хятадын Шинжин боомтын 1999 болон 2008 оны зураг.
Боливи дэх Санта Круз Де Ла Сейрра дахь ойн болон суурьшлын 1975, 1992, 2000 оны хэт улаан туяаны зураг.
Төв Америкийн Фонсекан булан дахь сам хорхойн үйлдвэрлэлийн 1985, 1999, 2001 оны зургууд.
Чилийн нийслэл Сантьяго хотын өргөжин тэлэлт. 1985 он болон 2010 он.
Аляска дахь Колумбиа мөсөн голын 1986 болон 2011 оны зураг.
1985 болон 2011 оны Марокко.
АНУ-ын Аризон мужийн Тусон хотын 1984 ба 2011 оны зураг.
Индонезийн Жакарта хотын 1976, 1989, 2004 оны зураг.
АНУ-ын Солт лейк /Давст нуур/ нуурын 1985, 2010 оны зураг.
Каспийн тэнгисийн 1972, 1987, 2010 оны зураг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...