“ХУВЬЧЛАГДСАН ЦИРКИЙН ХУВЬГҮЙ ЗАЯА”
- schedule 2023 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Чухал баримт. Бид зөвхөн үнэн бас чухлыг өгүүлдэг. Бид сайхан түүх гэхээсээ илүүтэй дурдахгүй, дуугарахгүй өнгөрч болохгүй сэдвүүдийг онцолдог билээ.
Бид энэ удаагийнхаа дугаарыг “Хувьчлагдсан циркийн хувьгүй заяа” гэж нэрлэлээ.
Учир нь циркийн жүжигчид, уран бүтээлчид халаглан харамсаж сууна.
Бид энд зориод очих байгууллагагүй, ёслоод гарах манежгүй болсон уран бүтээлчдийн өмнөөс асуудалд хандаж байна.
Монгол Улсын циркийн урлаг өнгөрсөн 80 гаруй жилийн түүхийн хугацаанд мандан бадарч явсан түүх бий. Ингэж хэлсэн шалтгаан нь циркийн барилгын дотоод бүтцийг бүрэн эвдэж, техникийн хүчээр шалыг нь тэгшилж байгаа бичлэг, зургийг та бүхэн харсан л байлгүй.
Цирк бүрэн хувьчлагдахаас өмнө нийт 260-аад уран бүтээлч, амьтан сургагч 40-өөд “жүжигчин”-тэй, долоо хоног бүр хүүхэд багачууд гэр бүлд зориулан тоглолт тогтмол хийдэг, гурван программ бүтээхэд бэлэн байдалтай томоохон байгууллага байсан.
Үзэгчид ч дүүрэн, инээд хөөр цалигсан газар байлаа.
Менежментийн гэх хувьчлалаар циркт цалинтай жүжигчин үгүй болж, байруудыг нь түрээслэсэн. Циркийн гадна талаар төмөр хашаа татаад удлаа. Иргэд нураах вий хэмээн хий л хардаж, бухимдаж байна. Засч сайжруулж, нөхөж сэлбэнэ хэмээн тэртээ хоёр жилийн өмнө АСА циркийн удирдлагаас мэдэгдэл гаргаж байсныг бид мартаагүй.
Өдгөө дэлхийд циркийн урлагийн мэргэжлийн түвшинд хөгжүүлж байгаа 150 гаруй улс байдгаас 80 жилийн түүхтэй Монгол Улсын цирк чансаагаараа гуравт эрэмбэлэгддэг.
Хэдийгээр АСА цирк байгуулагдаж, циркийн уран бүтээлчид цалин хөлсгүй хүнд байдалд орсноор тал тал тийш тарсан ч гаднын олон орны үзэгчдэд “Монгол цирк” нэрээр уран бүтээлээ хүргэж, эх орноо сурталчилсаар иржээ.
Дэлхийд өндрөөр үнэлэгддэг циркийн урлагийн салбарыг Монгол Улс гаргуунд нь гаргаснаас уран бүтээлчид нь нутагтаа мэргэжлээрээ ажиллаж чадахгүйд хүрч, таарсан газраа таарсан ажлаа хийж, зориод очих байгууллагагүй, ёслоод гарах манежгүй болсон нь харамсалтай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...