Т.АЮУРСАЙХАНЫ ХӨРӨНГӨ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НЭМЭГДСЭН НЬ ҮНЭН БАЙНА
- schedule 2023 оны 3 сарын 30
- chat_bubble 0
Ч.НАНДИА
Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. Ингэснээр УИХ 73 гишүүнтэй ажиллах болж байна. Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд асан Т.Аюурсайханы хөрөнгийн мэдээлэл ихээхэн сонирхол татлаа. Сүүлийн жилдүүдэд түүний хөрөнгө ихээхэн өсчээ.
Нийт 1.6 тэрбум төгрөг болж нэмэгдсэн баримт байна. Өмнө нь буюу 2017 онд эх үүсвэр нь тодорхойгүй 700 гаруй сая төгрөгөөр ХУД-ийн 11 дүгээр хороо “Сэүл Ролл Каунти” хотхонд байрлах 230 м2 орон сууцыг худалдан авсан гэх мэдээлэл батлагдсан. Энэ удаад ч хөрөнгө нь багагүй нэмэгдсэн нь баримтаар илт байна. Тэрээр өөрийн гэх хувийн бизнесгүй атлаа 2021 оны байдлаар 247 сая гаруй төгрөгөөр хөрөнгө нь нэмэгдсэн байдаг. Т.Аюурсайханы хөрөнгө орлого руу нэг өнгийе.
-2019 онд Т.Аюурсайханы нийт орлого нарийвчилсан дүнгээр 173 396 440 төгрөг байсан.
- Үүнээс өөрийн орлого 146,896,440 төгрөг бол
- Гэр бүлийн орлого 26,500,000 төгрөг байна.
-Нийт хөрөнгө 1,471,900,000 төгрөг байгаа бол,
-Орон сууц, барилга байгууламжийн нийт үнэлгээ: 900,000,000
- Авто зогсоол-1ш
- Зуслангийн байшин-1ш
- Нийтийн орон сууц-2ш
-Тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ: 900,000,000
- Жийп болон хүчин чадал өндөр, Infiniti,QX60-1ш
- Жийп болон хүчин чадал өндөр Nissan,Patro-1ш
- Суудлын жижиг машин, Toyota,Prius-1ш
-Мал аж, ахуй нийт үнэлгээ: 197,000,000
- Адуу-41
- Хурдан удмын адуу-14
-Эзэмшил газрын нийт үнэлгээ: 20,000,000
- Эзэмших газрын хэмжээ-700м2
-Үнэт эдлэл: 47,000,000 төгрөг байсан байна. Мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 136,234,530 бол зээлийн дүн 439,900,000 байгаа юм.
Харин 2020 онд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 149 180 660 төгрөг байгаа бол зээл нь 439 900 000 байна.
2020 оны нийт орлого: 214 640 860 төгрөг болсноос өөрийн орлого 165 600 860, гэр бүлийн орлого 49 040 000 төгрөг байна.
-Нийт хөрөнгө: 1.862.900.000 төгрөг байсан бол,
-Орон сууц, барилга байгууламж нийт үнэлгээ: 980,000,000 төгрөг
- Үүнд Авто зогсоол-1ш
- Зуслангийн байшин-1ш
- Нийтийн орон сууц: 2ш
-Тээврийн хэрэгсэл нийт үнэлгээ: 307,900,000 буюу өмнөх жилийнхээс 3 дахин бага үнээр үнэлжээ.
- Жийп болон хүчин чадал өндөр Infiniti,QX60- 1Ш
- Жийп болон хүчин чадал өндөр Nissan,Patrol- 1ш
- Суудлын жижиг машин, Тоyota,Prius XW30- 1ш
-Мал,аж ахуй нийт үнэлгээ: 452 000 000 төгрөг. Энэ нь өмнөх оныхоос даруй 2 дахин өссөн гэсэн үг юм.
- Адуу-58
- Хурдан удмын адуу-23
Нийт эзэмшил газрын нийт үнэлгээ: 36,000,000
-Газрын талбайн хэмжээ: 699м2,
-Газрын талбайн хэмжээ-699м2,
-Газрын талбайн хэмжээ: 700м2,
-Газрын талбайн хэмжээ:700м2,
2021 онд ХНХ-ын сайд Т.Аюурсайханы нийт орлого 394,888,720 болсон байна. Үүний задаргааг энд бичихэд,
Өөрийн орлого 235,052,980
Гэр бүлийн орлого 159,835,740
Харин нийт хөрөнгө: 1,949,000,000
Орон сууц барилга байгууламжийн нийт үнэлгээ: 1,210,000,000
- Авто зогсоол-1ш
- Зуслангийн байшин-1ш
- Нийтийн-2ш
- Ферм-1ш /нэмэгдсэн/
Тээврийн хэрэгсэл нийт үнэлгээ: 118,000,000
- Жийп болон хүчин чадал өндөр Infiniti,QX60,
- Жийп болон хүчин чадал өндөр Nissan,Patrol машинаа зарж суудлын жижиг машин, Mercedes Benz, GLE 400 1ш авсан байна.
- Суудлын жижиг машин, Toyota,Prius XW30-1ш,
Мал, аж ахуй нийт үнэлгээ: 498,000,000
- Адуу-18
- Хурдан удмын адуу-5
- Хурдан удмын адуу-18
Эзэмшил газрын нийт үнэлгээ: 36,000,000
-Эзэмших-699м2
-Эзэмших-700м2
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн нийт дүн- 162,955,620 төгрөг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...