ГАМШИГТАЙ ХОЛБОГДУУЛАН БНТУ-Д ДОЛОО ХОНОГ ГАШУУДАЛ ЗАРЛАЖЭЭ
- schedule 2023 оны 2 сарын 7
- chat_bubble 0
Турк улсын элчин сайдын яамнаас мэдээлэл хйилээ. БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш хэлэхдээ "Турк улсад сүүлийн 24 жилийн хугацаанд газар хөдлөлтийн ийм том гамшиг болж байгаагүй. Газар хөдлөлт болсон муж бол Туркийн газар тариалан, үйлдвэрлэлийн гол бүс нутаг. Одоогоор 3000 орчим хүн нас барж, 16000 хүн бэртэж гэмтсэн мэдээлэл бидэнд ирээд байна. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдэнэ.
Бид 4-р зэрэглэлийн онц байдал зарлаж, дэлхий нийтээс тусламж хүссэн. Одоогоор 45 улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. Хүнд хэцүү цагт бидэнд сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлж байгаа Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид бүх төрлийн тусламж дэмжлэгийг талархалтайгаар хүлээж авах болно" гэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүлсэн бөгөөд Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...