ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОХ ЦОГЦ АЖИЛД 13 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
- schedule 2023 оны 2 сарын 6
- chat_bubble 0
"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд ирэх гуравдугаар сарын 1-нээс RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах, суурилуулах ажлын хэсэг байгуулагдлаа. Үүнтэй холбоотой санхүүжилтын задаргааг батлуулах ажил хийгдэж эхэлсэн талаар ЗТХЯ-ны хэлтсийн дарга мэдээллээ.
Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг:
RFID технологи нь Улаанбаатарын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох ажил юм. АНУ, БНСУ, Сингапур технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянаж, иргэддээ мэдээлэл өгдөг. Тухайлбал, тухайн жолоочид машины оношилгоондоо хэзээ орох, ямар зам засварт орсон зэрэг мэдээллийг өгдөг болно. Ингэснээр түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн гарна.
Мөн товчоодоор ороход хүлээх шаардлагагүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид авто зогсоол, авто тээвэртэй холбоотой үйлчилгээг авахад иргэдэд хялбар болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...