РОМЫН ПАП МОНГОЛД АЙЛЧИЛХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
- schedule 2023 оны 2 сарын 6
- chat_bubble 0
REUTERS
Ромын пап Францис 2023 оны хоёрдугаар сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ “Өвдөгний өвчин сэдэрсэн ч айлчлалаа үргэлжлүүлнэ” гэлээ. Пап лам Африкийн Конго болон Өмнөд Судан улсад айлчлаад ирсэн юм. Ромын пап дараагийн айлчлалын тухай:
“Би есдүгээр сарын 29-нд Марсельд очно. Марселаас Монгол руу нисэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа” гэж пап лам хэлсэн юм. Хэрвээ пап лам Монгол Улсад ирхээр шийвэгдвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм. Францын өмнөд хэсгийн Марсель хотод хийх айчлалыг хэвлэл, мэдээллийнхэн мэдэж байсан Монгол Улсын тухай анх удаагаа сонсож байгаа тухай хэллээ.
“Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ. Католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахаар хичээж байгаа Хятад улстай хиллэдэг гэдэг утгаараа стратегийн ач холбогдолтой улс гэсэн байна. Ромын пап Францис өнгөрсөн наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.
Ромын пап Францис ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд ашиглахаар тооцож, огцрох өргөдлөө бичсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэр энэ өргөдлөө 2013 онд Ватиканы нарийн бичиг Тарсисио Бертонег огцрохоос ч өмнө бичиж, хадгалуулсан аж. 86 настай пап Францис өвдөгний хууч өвчтэй. Амарч хэвтэх ёстой, шаардлагатай бол айлчлалуудаа хойшлуул гэж эмч нар түүнд зөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...