ХУМСНЫ БУДАГ ХАТААГЧ ГЭРЭЛ ХҮНИЙ ДНХ-Г ӨӨРЧИЛДӨГ ҮҮ?
- schedule 2023 оны 1 сарын 26
- chat_bubble 0
АНУ-ын Сан Диего хотод байрлах UCAR Шинжлэх ухааны боловсролын төвийн судлаачид хумсны будаг хатаагч төхөөрөмжид хэрэглэдэг UV-A light буюу хэт ягаан туяа нь ДНХ-г өөрчилж, хавдар үүсгэдэг байж болзошгүй сөрөг нөлөөг олж илрүүлсэн байна.
Хумсны будаг хатаагч төхөөрөмжинд ашигладаг хэт ягаан туяа нь хүний ДНХ-г өөрчилж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд гоо сайхны хувьд арьсыг хөгшрүүлж, үрчлээ суулгадаг юм. Арьс борлуулагч аппарат нь мөн адил хэт ягаан туяаг ашигладаг бөгөөд хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлд тооцогддог.
Хумсны будаг хатаагч төхөөрөмжид ашигладаг хэт ягаан туяа нь хүний ДНХ-г өөрчилж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд гоо сайхны хувьд арьсыг хөгшрүүлж, үрчлээ суулгадаг байна.Цахилгаан соронзон цацрагийн нэг хэлбэр болох хэт ягаан туяа нь 10-400 наносетрийн долгионы урттай бол хумсны будаг хатаагч төхөөрөмж 340-395 наносетрийн долгионы урттай болохыг судалгаагаар илрүүлжээ.
Хумсны будаг хатаагч төхөөрөмжинд 20 минут байлгахад хүний эсийн 20-30 хувь нь үхждэг юм. Харин гурван удаагийн давтамжтайгаар 20 минут байлгахад эсийн 65-70 хувь нь үхждэг байна.Үлдсэн эсүүд ь өөрчлөлтөд орж,улмаар арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
- Маникюрт орох үедээ хумсны эргэн тойронд цайр болон титан агуулсан нары тос түрхэх эсвэл хэт ягаан туяанаас хамгаалсан бээлийг хуруу хэсгийг нь хайчилж өмсөх
- Агаарт хатдаг энгийн хумсны будаг түрхэх эсвэл хумсын наалт хэрэглэх
- Хэрэв гелэн хумсны будгийг тогтмол хэрэглэдэг бол учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлж, арьсны эмчид үзүүлж байх
- Дээрх аргууд эрсдэлээс бүрэн хамгаалахгүй. Хамгийн энгийн бас аюулгүй арга бол хумсны будаг хатаагч төхөөрөмж хэрэглэхгүй байх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...