АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР Л.ГАНТӨМӨР СОНГОГДЛОО
- schedule 2023 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Ардчилсан Намын даргыг сонгох санал хураалтын тооллого дуусахад Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдлоо.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа нар түүнтэй өрсөлдсөн. Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Зургаан жилийн өмнө намын даргад нэр дэвшиж байхдаа 21 аймгийг тойрч намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж байсан. Аймгийн соёлын төвд болсон хурал ч ийм замбараагүй болоогүй. Өнөөдрийн хурлыг би эв нэгдлийн хурал гэж харж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн.
Миний намын даргад өрсөлдөж байгаа шалтгаан бол бөөнөөрөө ард түмнээсээ дараагийн сонгуульд санал авахын тулд хүчээ нэгтгэх. Ардчиллыг буцаан сэргээе гэж бодож байгаа бол өнгө мөнгөнд битгий хууртаарай. Би Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдохдоо мөнгө тарааж байгаагүй. Харин ард түмэнтэйгээ гар барьсан" гэсэн юм.
Үндэсний бодлогын хорооны хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь санал өгсөн байна. Үүнээс
- Сангийн сайд асан С.Баярцогт- 129
- БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр- 152
- УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа-12 санал авж БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр сонгогдлоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...