661 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮНЭТ ЦААСЖУУЛСАН БАЙНА
- schedule 2023 оны 1 сарын 18
- chat_bubble 0
2022 онд "Монголын Ипотекийн Корпорац" арилжааны банкны олгосон 9333 иргэний ипотекийн зээлийг багцалж 661 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулсан байна. Ингэснээр ийм тооны өрхөд шинээр зээл авах боломж үүссэн болохыг тус компани мэдээллээ.
Мөн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжаалснаар Монголбанк болон банкнуудын богино хугацаат эх үүсвэрээр олгогдсон зээлүүд 30 хүртэлх жилийн хугацаатай болсныг онцолж байна. 2023 онд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог Монголбанкнаас холбогдох байгууллагууд хамтран бүрдүүлж, хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан шат дараатай шилжүүлэхээр мөнгөний бодлогод тусгаад байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэх нь зүйтэй гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...