ӨЧИГДӨР ОРСОН ААДАР БОРООНЫ ҮЕЭР ГУРВАН ХҮН АЯНГАНД ЦОХИУЛЖ, ТҮЛЭГДЖЭЭ
- schedule 2022 оны 6 сарын 30
- chat_bubble 0
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян уулын 32-76 тоотод өчигдөр аянга бууж гурван иргэн түлэгджээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утас массалж иргэн С 25 настай эрэгтэй, Д 44 настай эрэгтэй, Т 9 настай эрэгтэй нар тогонд цохиулж хөл хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгсөн байна.
Аянга буусан шалтгаан нь ахуйн цахилгааны монтажийг газар дээр ил байршуулсанаас үүдэлтэй гэж мэргэжилтэнгүүд дүгнэж байгаа аж. Иймд ОБЕГ-ын алба хаагчид хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгсөн аж.
Иймд ОБЕГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...