МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ЦЭРЭГ ЭРСТ ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
- schedule 2022 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол Хэбэй мужийн Жанбэй хошуунд боллоо.
Уг ёслолд Орос, Монголын дипломатчид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Хэбэй муж, Жанбэй хошуу, Жанчхүү хотын эрх баригчид болон олон нийтийн төлөөлөл оролцсон байна.
Жанбэй хошуун дахь энэхүү хөшөөг анх 1945 онд босгосон бөгөөд тус хошууг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийг оршуулжээ. Хятадын иргэний дайны үеэр хөшөө эвдэч сүйдсэн байна. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны дараа дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гарч, 1957 оны 10 дугаар сарын 20-нд нээжээ.
2017 онд сэргээн засварлах ажлын үеэр Зөвлөлтийн 69, Монголын 56 дайчны нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлсэн дурсгалын самбарыг шинээр суурилуулсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...