ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИД ХОРИГИЙН ХОРИГТ ОРЧИХЛОО. АДАГЛААД МАХ, ГУРИЛ, ШАТАХУУНТАЙ БАЙЯ
- schedule 2022 оны 4 сарын 7
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэв. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, гишүүдийн асуултад хариуллаа.
-Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу. Шатахуун литр тутамд 1000 төгрөгөөр өсөх нь таатай зүйл биш. Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан тэтгэврийн зээл нэмсэн. Би та бүхнээс юу ч нуухгүй, ил тод байна.
Хууль баталснаар эдгээр гурван барааны үнийг тодорхой хэмжээнд л хянана. Бид хэдий чинээ олон барааг хянах гэж оролдоно, тэрээ хэрээр үр дүн буурна. Нэр дурдсан гурван барааны үнийг тогтоон баривал инфляцын 50 хувийг мөн хянана.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...