ИЛОН МАСКИЙН ХӨРӨНГӨ НЭГ ӨДРИЙН ДОТОР 32,6 ТЭРБУМ ДОЛЛАРААР НЭМЭГДСЭН БАЙНА
- schedule 2022 оны 1 сарын 4
- chat_bubble 0
Америкийн зохион бүтээгч, бизнесмен, Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск нэг өдрийн дотор хөрөнгөө 32,6 тэрбум доллараар өссөн талаар Форбс сэтгүүл мэдээлжээ.
Форбс сэтгүүлийн мэдээлснээр, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх 2022 оны анхны арилжааны өдөр болох нэгдүгээр сарын гуравны өдөр Тесла концерны үнэт цаас 13,53 хувиар өсөж нэгж хувьцаа нь 1199,78 долларт хүрсэн байна. 2021 оны дүнгээр энэ компани цахилгаан машины нийлүүлэлт дээд амжилт тогтоосон талаарх мэдээлэл ням гаригт гарсны дараа хувьцааны үнэ ийнхүү эрс өсжээ. Тесла компани 12 сарын хугацаанд 936 172 цахилгаан машин борлуулсан байна.
Ингэснээр дэлхийн дэлхийн хамгийн чинээлэг хүнд тооцогддог Маскийн хөрөнгө ганцхан өдрийн дотор 32,6 тэрбум доллараар нэмэгдэж, одоо хөрөнгө нь 304,2 тэрбумаар хэмжигдэж байгаа талаар Форбс сэтгүүл мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...