САНСАРТ НИССЭН ЯПОНЫ ТЭРБУМТАН НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ПРОГРАМААР ДАМЖУУЛАН МӨНГӨ ТАРААЖЭЭ
- schedule 2021 оны 12 сарын 21
- chat_bubble 0
Японы тэрбумтан Юусаку Маэзава өчигдөр буюу Даваа гаригт 12 хоногийн хугацаатай сансрын аяллаа дуусгаад ирснийхээ дараа амласан ёсоороо Ням гаригаас эхлэн хүмүүст програмаар дамжуулан мөнгө өгч эхэлжээ.
Онлайн худалдааны “Zozo”-г үүсгэн байгуулж хөрөнгөжсөн Маэзава арванхоёрдугаар сарын эхээр 12 хоногийн аяллаа хийх явцдаа хүмүүст мөнгө өгөхөө амласан байна. Тэрбээр өөрийн туслах Йозо Хирано, сансрын нисгэгч Александр Мисуркин нарын хамт арванхоёрдугаар сарын 8-нд Казахстаны Байконур сансрын буудлаас "Союз МС-20" хөлөг онгоцоор хөөрч, Даваа гаригт эх дэлхийдээ буцаж ирсэн юм.
Тэрбээр ням гаригт “кифутаун” хандивын платформоор дамжуулан бэлэг гардуулсан байна. Сугалаанд оролцсон хүн бүр дэлгүүрт ашиглах эсвэл буяны ажилд хандивлах боломжтой програмаар дамжуулан мөнгө авах аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр нь 500-1 сая иен тараасан байна.
Өдгөө 46 настай Маэзава өмнө нь твиттер хуудсаараа мөнгө тарааж байсан. Өнгөрсөн 2020 онд хоёр тэрбум ам.долларын хөрөнгийнхөө есөн сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа өгөхөө зарлаж байсан юм.
Эх сурвалж: Business Insider
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...