ЯПОНД КОРОНАВИРУСЫН МУТАЦЛАГДСАН ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХОЁР ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
- schedule 2021 оны 12 сарын 1
- chat_bubble 0
Япон улсад бүртгэгдсэний коронавирусийн мутацлагдсан хувилбар болох Омикрон хувилбарын хоёр дахь тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн талаар Киодо агентлаг дамжууллаа. Халдвар авсан иргэн Перу улсад зорчсон байжээ.
Тус улсад Омикроны хувилбарын анхны тохиолдол 11 дүгээр сарын 28-ны нислэгээр Африкийн Намиби улсаас ирсэн Япон иргэнээс илэрсэн. Халдвар авсан иргэн вакцины бүрэн тундаа хамрагдсан байсан талаар холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.
Коронавируст халдварын В.1.1.529 буюу Омикрон хувилбарыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх илрүүлснээс хойш байдлаар ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 19 улс, бүс нутагт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкын улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...