КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 873 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 11 сарын 17
- chat_bubble 0
Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 873 шинэ тохиолдол батлагдаж, 10 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 549, орон нутагт 324 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 41-60 насны 2, 61-80 насны 6, 80-с дээш насны 2 хүн нас барсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл 3 эмэгтэй, 7 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 10 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,836 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 4,022
Хүндэвтэр: 4,139
Хүнд: 1,143
Нэн хүнд: 265 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...