КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 753 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 11 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 11 сарын 16
- chat_bubble 0
Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 753 шинэ тохиолдол батлагдаж, 11 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 519, орон нутагт 234 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 41-60 насны 3, 61-80 насны 4, 80-с дээш насны 4 хүн нас барсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл 7 эмэгтэй, 4 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 11 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,826 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 4,292
Хүндэвтэр: 4,160
Хүнд: 1,130
Нэн хүнд: 213 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...