МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ /2021.10.19/ МЯГМАР ГАРАГ
- schedule 2021 оны 10 сарын 19
- chat_bubble 0
Намрын адаг шар нохой сарын дөрвөн ногоон цагаан хулгана өдөр
Аргын тооллын аравдугаар сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Дэлгэрүүлэгч одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, оройн 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...