СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 1,566 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 15 ХҮН НАС БАРСАН БАЙНА
- schedule 2021 оны 10 сарын 12
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
2021 оны аравдугаар сарын 12-ны байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 1,566 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 21-40 насны 1, 41-60 насны 9, 61-80 насны 4, 80-аас дээш насны 1 иргэн нас баржээ. Хүйсийн хувьд авч үзвэл 11 эмэгтэй, 4 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон цар тахлын хавсарсан 15 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,392 боллоо.
Улаанбаатар хотод 1107, орон нутагт 459 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн сүүлийн 24 цагт 6,709 иргэн эдгэж дараагийн тусгаарлалтруу шилжсэн байна.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
- Хөнгөн: 10,613
- Хүндэвтэр: 6,665
- Хүнд: 2,198
- Нэн хүнд: 350 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...