ОЙРЫН 2 ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
- schedule 2021 оны 10 сарын 11
- chat_bubble 0
2021 оны аравдугаар сарын 11-ний урьдчилсан цаг агаарын мэдээ
Нутгийн баруун хэсгээр үүлших бол бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар яламгүй хур тунадас орох төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч салхилна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчимоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн орой өнгөрнө. Улаанбаатар хотод өдөртөө 10-12 градус дулаан байна.
Аравдугаар сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр яламгүй хур тунадас, 14,15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...