ЧИХЭВЧ БА СОНСГОЛ
- schedule 2021 оны 10 сарын 4
- chat_bubble 0
Тогтмол чихэвчээр дуу сонсож явдаг хүмүүсийн сонсгол муудах магадлал чихэвч хэрэглэдэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэхүү үзүүлэлт 10-19 настай “залуу” чихэвчтэнгүүдэд бараг хамаардаггүй ба 20-с дээш насныханд харин шууд хамааралтай байх нь. Үүнд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бол мэдээж чихэвчтэй өнгөрүүлдэг хугацаа. Өдөрт 7 цаг ба түүнээс урт хугацаагаар чихэвч хэрэглэдэг хүмүүсийн сонсгол 7-с бага цаг хэрэглэдэг буюу огт хэрэглэдэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад хамаагүй муу байдаг.
Эрдэмтдийн үзэж буйгаар өдөрт 85 децибел ба түүнээс бага давтамжаар 8 цаг хөгжим нь бидний сонсголд аюулгүй байдаг ба 85 Дб-с дээш хэтэрсэн 3 Дб тутамд сонсож буй хугацааг 2 дахин багасгах хэрэгтэй гэнэ.
Судалгааны журмаар гудамжинд чихэвчтэй явж байгаа хүмүүсийг санаандгүй байдлаар зогсоож сонсож буй дууных нь чанга сулыг хэмжих үед дунджаар 86Дб байсан байна.
Түүнээс гадна чанга хөгжим байнга сонсох нь тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг ба үүний үр дүнд “хөгжмийн хамаарал”-тай болох боломжтой. Яг архины, тамхины, амттаны хамааралтай болдог шиг.
Зөвлөх зүйлс: Чихэвчээр хөгжим сонсох үедээ дууныхаа чанга сул утасны /компьютерийн үзүүлэлтээр 60%-с хэтрүүлэхгүй байх 80/90 дүрмийг баримтлах. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 60% хэиэрхий бага санагдаад байвал дуугаа чанга сул нь 80% -тай үзүүлэлтээр өдөрт 90 минутаас урт хугацаагаар сонсохгүй байхыг хичээгээрэй!
Э. ЗОЛЗАЯА
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...