ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОНДО КОМПАНИ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
- schedule 2021 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн баяр дээр баяр нэмж, 15 жилийн дараа Монгол Улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу тав дахь опертор мэндэлж байна. Тодруулбал, тус салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Digital Nation-2021” экспо дээр үүрэн телефоны тав дахь оператор ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авлаа.
ОНДО-гийн баг хамт олон интернэтийн хангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, аль хэдийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргээд байгаа бөгөөд энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгааг ОНДО-гийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал тус үйл явдлын үеэр хэллээ. Одоогийн байдлаар 174 мянган өрх сүлжээнд холбогдсон байгаа ч, зах зээл дээр байгаа үнэ хүртээмжийн гол тушаа болж буйг ОНДО олж харж байна.
Тэд харилцаа холбооны салбарт дэвшилтэт орчин үеийн технологи ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд дараа үеийн өндөр хурдны хөдөлгөөнт интернэт буюу 5G технологийг удахгүй танилцуулахаар туршилтын ажиллагааг хийж байгаа ба цаашлаад эх орныхоо бусад салбарт болон олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготойгоор ажиллаж байна.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...