ХААХ
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 2,939 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
- schedule 2021 оны 9 сарын 14
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
2021 оны есдүгээр сарын 14-ний байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 2,939 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа. Нас барсан иргэдийн насны хувьд 21-48 насны 1, 41-60 насны 1, 61-80 насны 5, 80-аас дээш насны 3 иргэн нас баржээ.
Улаанбаатар хотод 1,404 , орон нутагт 1,534 , гаднаас зөөвөрлөгдсөн 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 4,825 иргэн эдгэж дараагийн тусгаарлалтруу шилжсэн байна.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
- Хөнгөн: 12,988
- Хүндэвтэр: 5,715
- Хүнд: 1,684
- Нэн хүнд: 315 өвчтөн байна.
ЭМЯ-наас “Гараа нүүр амандаа хүргэхгүй байх! Амны хаалтыг зөв хэрэглэе !” хэмээн уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?